Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхи үйлдвэрлэгчтэй заргалдвал ялдаг юм байна

Тамхинаас үүдсэн өвчин, үхэл гээд хүн төрөлхтний сэтгэлийг зовоосон зүйл ямар их билээ. Энэ бүхний үүр уурхай нь тамхи өөрөө боловч  түүнийг үйлдвэрлэгчид ашгийн төлөө хүн төрөлхтөн, улс үндэстэнд ямар их гамшиг учруулж байгаа билээ. Үүнийг ойлгосон хүмүүс янз бүрийн улс орнуудад тамхи үйлдвэрлэгчдйин эсрэг зарга мэдүүлж шүүхээр орон ялж дийлсэн олон баримт бий.
 Сүүлийн хэдэн жил АНУ-ын 40 мужид тамхи үйлдвэрлэгчдийг хүмүүсийн эрүүл мэндэд муу нөлөөлөл үзүүлж байгаа хэмээн янз бүрийн шалтгаанаар шүүхэд өгсөн тохиолдол байна. Пальмын гэр бүлийнхэн хатагтай Ган Пальм уушигны хорт хавдраар нас барсны дараа шүүхэд гомдол гаргаж. Түүний ажлын байранд тамхичид хамт ажилладаг байсан нь хорт хавдар үүсгэхэд хүргэсэн гэж заргалджээ.
-    2000 онд АНУ-д болсон тамхины эсрэг аяны хүрээнд “Marlboro” компани шүүхэд ялагдаж 74 тэрбум доллар төлөх болсон.
-    Мөн 2000 онд тамхины компани эрүүл мэндэд нь хортой нөлөө үзүүлснийхээ төлөө Флорида мужийн иргэдэд 145 тэрбум долларын нөхөн олговор төлөх болж байлаа.
-    2001 онд тамхины эсрэг аяны хүрээнд эрүүл мэндийн даатгалын фирм яллаа. Blue Cross Blue Shield 17,8 саяыг төлөх боллоо. Энэ онд бас тамхичин Ричард Бэкен зарга үүсгэж тамхины Philip Morris компаниас гурван тэрбумыг авах болж байв. Сүүлд нь энэ тоог 100 сая болгож багасгасан.
-    2002 он Ореган мужийн шүүх Philip Morris фирм үйлдвэрлэсэн тамхиа зөөлөн, хоргүй гэж хэрэглэгчдийг хуурсан гэсэн шийдвэр гаргаж 100 сая долларын торгууль тавилаа. Энэ онд бас Philip Morris-той Лос-Анжелосын 64 настай  эмэгтэй  уушигны хорт хавдрын улмаас заргалдаж 28 сая доллар авах болж байв.
-    2003 онд мөн л Philip Morris Ореган мужийн иргэн Жесс Уильямсын бэлэвсэн гэр нөхөн төлбөр төлөх боллоо. Тэр эрэгтэй 40 жил “Марлборо” татсан юмсанж. Гэр бүл нь түүний үхэлд тамхи үйлдвэрлэгч буруутай гэж үзэж 100 саяыг нэхэмжилсэн. Торгуулийн хэмжэг хожим багасгасан.
-    2004 онд Калифорни мужийн хэсэг иргэн  заргалдаж тамхины компанийг 189 сая доллараар торгууллаа.
-    2005 онд АНУ-д Мэрил Жоунс гэгч тамины компанийн 22 сая төгрөгийн торгуульд унагалаа.
-    Манай хойд хөрш ОХУ-д тамхи үйлдвэрлэгчийн эсрэг шүүх хурал анх 2001 онд болсон. Петербургийн тэтгэврийн өвгөн Иван Прокопенко тамхи үйлдвэрлэгч японы Japan Tobacco концерны эзэмшдэг “Петро” үйлдвэрийг шүүхэд өгсөн. Тэр энэ үйлдвэрийн “Беломорканал” тамхийг олон жил татсанаар уушигны хорт хавдар туссан гэж хоёр сая гэж үнэлсэн ч 2003 онд Иван Прокопенко нас барсан.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан