"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ц.Нямдорж: “Баттулга сайдаа намайг уучлаарай, би гүтгэсэн байна”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн Хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Уучлаарай, Баттулга гишүүнээ. Би өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, бас “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт орохдоо ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга олон тэрбум долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж гүтгэсэн юм аа. Уучлаарай” гэж мэдэгдэх хэрэгтэй болжээ. Нэг л өдөр ийм мэдээлэл хэвлэлээр цацагдах нь.
Нийслэлийн шүүх өчигдөр энэ хэргийг дэнсэлж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй мэдээлэл цацаж, УИХ-ын гишүүн, Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Эрхэм гишүүний дээрх мэдэгдэл, нэвтрүүлгээр ярьсан зүйлийг УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулга худал, ор үндэслэлгүй гүтгэлэг гэж шүүхэд өгснөөр Хан-Уул дүүргийн шүүх 2012 оны тавдугаар сарын 18-нд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан юм.
Гэхдээ бас зүгээр нэг Төрийн ордны хонгилд таараад зөрөхдөө “уучлаарай” гээд өнгөрөх биш л дээ. Гүтгэлгийн материалаа анх яаж тараасан, яг тэр маягаар, арга хэрэгслээрээ уучлал гуйх ёстой гээд байгаа. Тэгэхээр эрхэм гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэн, сэтгүүлч, сурвалжлагчдыг цуглуулж байгаад “Би Х.Баттулга гишүүнийг төмөр замын тухай олон тэмбум долларын өртөгтэй нууц гэрээ байгуулсан гэж хэвлэлээр зарласан нь худлаа байж ээ. Тийм болохоор үүнийгээ залруулж, эрхэм гишүүнээс уучлал гуйж байна. Баттулга гишүүн ээ, намайг уучлаарай. Би ташаарч ээ. Та бол тийм нууц гэрээ байгуулаагүй юм байна” гэх болж байна. Бас болоогүй тэр үед “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэг нь хэдэн минутын нэвтрүүлэг байсан юм яг тийм нэвтрүүлэгт оролцож уучлал гуйж гэмээ наманчлах ёстой юм байна.
Ер нь эрхэм гишүүн, монголын ганц мундаг хуульч, хуульзүйн салбарыг ганц мэддэг Ц.Нямдорж бол бас гэж гэмээ ухаарч, уучлал гуйж сурсан хүн л дээ.
2007 онд УИХ-ын дарга байхдаа Ашигт малтмалын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг хууль тогтоох байгууллага УИХ баталчихаад байхад гэртээ аваачиж, хөнжил, жорлондоо засч үг үсгийг нь өөрчилсөн хэрэг нь илрэхэд хөөрхий хэдийгээр “Би монгол хууль мэддэг ганц хүн нь”, “Би цаашид ч засна” гэж зүтгэсээр байсан ч УИХ-ын хуралдаан дээр “Уучлаарай” гэж нэг хэлсэн удаа бий. Харамсалтай нь гол буруутан Ц.Нямдорж нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд, уучлал гуйгаад байхад түүний засч будлиулсан хуулиудыг өнөө хүртэл засварлаж, УИХ-ын хуралдаанаар баталсан тэр эхэд нь оруулалгүй өнөө хүрч байгаа болохоос биш. Тэгэхээр орох оронгүй, хүний байр түрээсэлж сард 5000 доллар төлөөд сууж байгаа Ц.Нямдорж гишүүн хуулийн зассан тэр үг үсгийнхээ буянаар л амьдарч байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.
Ямар ч л байсан Ц.Нямдорж уучлал гуйх болох нь дээ. Харах юмсан.
БАТТУЛГА ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЖ ШҮҮХИЙГ АВЛИГАЛДАЖ ӨӨРИЙН ТАЛДАА ШИЙДВЭР ГАРГУУЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ
Uuchlalaa hurdan gui, guihgui bol albadan avachij guilga
MMUU NOHOIN GULUG DURVUD
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн Хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдийг цуглуулж байгаад “Уучлаарай, Баттулга гишүүнээ. Би өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, бас “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэгт орохдоо ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга олон тэрбум долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан гэж гүтгэсэн юм аа. Уучлаарай” гэж мэдэгдэх хэрэгтэй болжээ. Нэг л өдөр ийм мэдээлэл хэвлэлээр цацагдах нь. Нийслэлийн шүүх өчигдөр энэ хэргийг дэнсэлж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй мэдээлэл цацаж, УИХ-ын гишүүн, Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Эрхэм гишүүний дээрх мэдэгдэл, нэвтрүүлгээр ярьсан зүйлийг УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулга худал, ор үндэслэлгүй гүтгэлэг гэж шүүхэд өгснөөр Хан-Уул дүүргийн шүүх 2012 оны тавдугаар сарын 18-нд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан юм.
Гэхдээ бас зүгээр нэг Төрийн ордны хонгилд таараад зөрөхдөө “уучлаарай” гээд өнгөрөх биш л дээ. Гүтгэлгийн материалаа анх яаж тараасан, яг тэр маягаар, арга хэрэгслээрээ уучлал гуйх ёстой гээд байгаа. Тэгэхээр эрхэм гишүүн Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэлийнхэн, сэтгүүлч, сурвалжлагчдыг цуглуулж байгаад “Би Х.Баттулга гишүүнийг төмөр замын тухай олон тэмбум долларын өртөгтэй нууц гэрээ байгуулсан гэж хэвлэлээр зарласан нь худлаа байж ээ. Тийм болохоор үүнийгээ залруулж, эрхэм гишүүнээс уучлал гуйж байна. Баттулга гишүүн ээ, намайг уучлаарай. Би ташаарч ээ. Та бол тийм нууц гэрээ байгуулаагүй юм байна” гэх болж байна. Бас болоогүй тэр үед “Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлэг нь хэдэн минутын нэвтрүүлэг байсан юм яг тийм нэвтрүүлэгт оролцож уучлал гуйж гэмээ наманчлах ёстой юм байна.
Ер нь эрхэм гишүүн, монголын ганц мундаг хуульч, хуульзүйн салбарыг ганц мэддэг Ц.Нямдорж бол бас гэж гэмээ ухаарч, уучлал гуйж сурсан хүн л дээ.
2007 онд УИХ-ын дарга байхдаа Ашигт малтмалын тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг хууль тогтоох байгууллага УИХ баталчихаад байхад гэртээ аваачиж, хөнжил, жорлондоо засч үг үсгийг нь өөрчилсөн хэрэг нь илрэхэд хөөрхий хэдийгээр “Би монгол хууль мэддэг ганц хүн нь”, “Би цаашид ч засна” гэж зүтгэсээр байсан ч УИХ-ын хуралдаан дээр “Уучлаарай” гэж нэг хэлсэн удаа бий. Харамсалтай нь гол буруутан Ц.Нямдорж нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд, уучлал гуйгаад байхад түүний засч будлиулсан хуулиудыг өнөө хүртэл засварлаж, УИХ-ын хуралдаанаар баталсан тэр эхэд нь оруулалгүй өнөө хүрч байгаа болохоос биш. Тэгэхээр орох оронгүй, хүний байр түрээсэлж сард 5000 доллар төлөөд сууж байгаа Ц.Нямдорж гишүүн хуулийн зассан тэр үг үсгийнхээ буянаар л амьдарч байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.
Х.Өлзий
0 Сэтгэгдэл
zochin 201
Bie bienee gutgej amidarhaa bolimoor yumaa.Enhkbayar guai hangalttai l gutgej doromjilloo shdee.Eronhiilogchiin songuuli ongormogts l hereg ni tsairchixda yahav dee.Ingej uls tor songuulia hiij bga uls oron yah ch yum dee hoorhii Deedeh ni guidele olohgui bol doodoh ni yaj suudla olohov dee
2013.09.06
2013.05.30
2013.05.30
2013.05.30
2013.05.30























