"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарын нэр бүхий гишүүд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Төсөл санаачлагчид Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам”, “Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” гаргаж байхаар хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.
Хүүхэд хөгжил болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг хоёр жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг төдийгүй судалгааны аргачлалын хувьд бараг адил, нийт 49 бүлэг үзүүлэлт тооцдогоос 28 бүлэг үзүүлэлт нь ижил, хоёулаа бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх судалгаануудыг нэгтгэж боловсронгуй болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөв дэх хөтөлбөрт Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон Хүн ам зүй, эрүүл мэндийн нэгдсэн судалгаа явуулахаар заасан нь дээрх судалгаануудыг нэгтгэж уялдуулах бодитой шаардлагыг бий болгож байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарын нэр бүхий гишүүд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.Төсөл санаачлагчид Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам”, “Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” гаргаж байхаар хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

0 Сэтгэгдэл