“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Чехэд анх удаа таван ихэр хүүхэд мэндлэх нь
Чехийн иргэн 23 настай Александра Кинова хэмээх бүсгүй таван ихэр хүүхэд тээж байна. Ирэх ням гаригт хийсвэр хагалгаагаар хүүхдээ төрүүлэх энэ бүсгүйгээс өмнө Чехэд тав ихэрлэсэн тохиолдол огт гарч байгаагүй ажээ. Бүсгүй өнгөрсөн сар хүртэл таван ихэр хүүхэд тээж яваагаа мэдээгүй гэнэ. Түүний жирэмсний эхэн үед хоёр ихэр хүүхэдтэй гэж эмч нар хэлсэн бол дараа нь дөрөв болж, эцэст нь өнгөрсөн дөрөвдүгээр сард таван ихэр хүүхэд байгааг нь тогтоосон байна. Нэг хүүгийн ээж Александра бүсгүй таван ихэр хүүхэд тээж байгаагаа мэдээд шоконд орж, тав дахь хүүхдийнхээ толгойг эхо-гоор хараад шууд л уйлж эхэлсэн гэнэ. Бүсгүй болон түүний найз залуу хоёулаа ихрийн удамтай ч ингэж таван ихэр олдох явдал хэдэн саяд нэг тохиолддог юм. Үр шилжүүлэн суулгах туршлага хаа сайгүй дэлгэрч, өндөр хөгжсөн өнөө үед эцэг эхчүүд хүссэнээрээ ихэрлүүлэх боломж харьцангуй их болсон ч байгалийн жамаараа таван ихэр төрөх нь маш ховор юм.

Одоо хүртэл ихрүүдийн хүйсийг тогтоож чадахгүй байгаа гэнэ. Учир нь, хоёр ихэр нь нөгөө гурвынхаа ард нуугдчихаад харагдахгүй байгаа болохоор ямартай ч хоёр хүү, нэг охин байгаа гэдгийг олж харсан байна. Бүсгүйг амаржуулахын тулд хариуцсан эмнэлэг нь эмч, эх баригчдынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж ажиллахаар болжээ. Одоогоор ургийн өсөлт, эрүүл мэндийн байдлыг мэдэх аргагүй байгаа ч уушгийг нь хөгжүүлэхийн тулд урьдчилан тарьж байгаа гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл