"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
БНАСАУ, Сөүлд энхийн хэлэлцээрийн санал тавилаа
Умард Солонгос энхийн хэлэлцээр хийе гэж Өмнөд Солонгосын талд санал болголоо. Тэд 1950-1953 оны Солонгосын дайны дараа хоёр талын гарын үсэг зурсан гал зогсоох хэлэлцээрийг өөрчилье гэсэн утгатай өгүүлэл эрх баригч намын төв хэвлэл “Нодон синмун” сонинд өнөөдөр нийтэлжээ. Өгүүлэлд гал зогсоох хэлэлцээр бол “дайны үеийн” зүйл болохоор өнөөдөр “бүрэн тайван байдал” тогтоох баталгаа болж чадахгүй байна. Сонин тэгээд хэрэв энх тайван байдал бий болж чадахгүй байгаа бол тэр нь Вашингтоноос болж байгаа юм хэмээжээ.
Сүүлийн үест урамдынхан өмнөд Солонгостой илэрхий дайсагнахаа больж энх тайвнаар харьцах хандлагатай болоод байгаа билээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд Пеньян өмнөдийн талд Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборын ажлаа сэргээх санал тавиад байгаа юм. Мөн таван сарын 22-ны өмнө Умардын удирдагч Ким Чен Ун өөрийн төлөөлөгч болгож цэргийн өндөр албаны хүн Чхве Ён Хэг Бээжинд илгээсэн нь тодорхой боллоо. Хамгийн сүүлд Умардынхан Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө шийдвэртэй алхам хийнэ гэж байна.
Өмнө нь Умард Солонгос өмнөд хөрштэйгээ улам бүр дайсагнаж, өдөөсөн ажиллагаа явуулсаар ирсэн. Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг дөрөвдүгээр сард зогсоож өмнөдийн ажиллагсдыг нутгаасаа гарахыг шаардсан юм. Гуравдугаар сард 1950-53 оны дайны дараа гарын үсэг зурсан хэлэлцээр хүчингүй гэж мэдэгдэн Солонгосын хойгт энх амгалан тогтоох хамтын хэлэлцээрээс татгалзсанаа мэдэгдээд байсан юм.
Умард Солонгос энхийн хэлэлцээр хийе гэж Өмнөд Солонгосын талд санал болголоо. Тэд 1950-1953 оны Солонгосын дайны дараа хоёр талын гарын үсэг зурсан гал зогсоох хэлэлцээрийг өөрчилье гэсэн утгатай өгүүлэл эрх баригч намын төв хэвлэл “Нодон синмун” сонинд өнөөдөр нийтэлжээ. Өгүүлэлд гал зогсоох хэлэлцээр бол “дайны үеийн” зүйл болохоор өнөөдөр “бүрэн тайван байдал” тогтоох баталгаа болж чадахгүй байна. Сонин тэгээд хэрэв энх тайван байдал бий болж чадахгүй байгаа бол тэр нь Вашингтоноос болж байгаа юм хэмээжээ. Сүүлийн үест урамдынхан өмнөд Солонгостой илэрхий дайсагнахаа больж энх тайвнаар харьцах хандлагатай болоод байгаа билээ. Өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд Пеньян өмнөдийн талд Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборын ажлаа сэргээх санал тавиад байгаа юм. Мөн таван сарын 22-ны өмнө Умардын удирдагч Ким Чен Ун өөрийн төлөөлөгч болгож цэргийн өндөр албаны хүн Чхве Ён Хэг Бээжинд илгээсэн нь тодорхой боллоо. Хамгийн сүүлд Умардынхан Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө шийдвэртэй алхам хийнэ гэж байна.
Өмнө нь Умард Солонгос өмнөд хөрштэйгээ улам бүр дайсагнаж, өдөөсөн ажиллагаа явуулсаар ирсэн. Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг дөрөвдүгээр сард зогсоож өмнөдийн ажиллагсдыг нутгаасаа гарахыг шаардсан юм. Гуравдугаар сард 1950-53 оны дайны дараа гарын үсэг зурсан хэлэлцээр хүчингүй гэж мэдэгдэн Солонгосын хойгт энх амгалан тогтоох хамтын хэлэлцээрээс татгалзсанаа мэдэгдээд байсан юм.
0 Сэтгэгдэл
























