"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Бохирын хоолойд унасан хүүгийн бие сайжирчээ
Бохирын хоолойд бүтэн хоёр цаг байсны эцэст амьд мэнд үлдсэн хятад хүүгийн бие тогтворжиж сайжирсан тухай баяртай мэдээг албаныхан мэдээллээ. Одоогоор нэр нь тодорхойгүй ердөө эмчилж буй инкубаторынх нь дугаараар №59 хэмээн нэрлэж буй хүүг чухам ямар шалтгаанаар бохирын хоолойд орсон болохыг цагдаагийнхан шалгаж байгаа ч ганц бие, 22 настай ээж нь хүсээгүй хүүхдээ ийм аргаар хорвоогоос явуулахыг хүссэн бололтой. Цагдаагийнхан хүүгийн эхийг аль хэдийнэ олсон бөгөөд тэрээр хүүхдийг аврах үед хажууд нь байсан гэдэг мэдээлэл байна.

Тэрээр хүүхдээ 00-ын цооног руу урсгасныхаа дараа өөрөө энэ явдлын талаар байрны эзэнд мэдэгдэж, улмаар цагдаа, түргэн тусламжийнхан ирсэн ажээ. Хүүгийн эх цагдаад мэдүүлэхдээ өөрөө ч мэдэлгүй төрж, хүүхдээ унагасан гэж байгаа ч байрны эзэн ярихдаа бүсгүйг ариун цэврийн өрөөндөө төрсөн гэх ямар ч шинж тэмдэг байхгүй байсан, тэр бүү хэл түүний жирэмсэн гэдгийг ч бид мэдээгүй гэжээ. Цагдаагийнхан энэ явдал дээр хүн амины хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд санаатай үйлдсэн эсэхийг нь тогтоохоор ажиллаж байна.

Ойролцоогоор 10 см өргөнтэй бохирын хоолойд унасан хүүгийн гавлын яс гэмтэж, биеийнхээ нэлээд олон газар гэмтэж, зүсэгдсэн шархтай байгаа юм. Хүү төрөөд ердөө хоёр хонож байгаа, 2,5 кг орчим жинтэй гэнэ. Хорвоод дөнгөж мэндлээд харгис хатуу зүйлтэй нүүр тулсан ч ус уух хувьтай энэ хүүгийн талаар Хятадын интернэт сайтуудаар өргөн хэлэлцүүлэг өрнөж, хүүд туслах гэсэн хүмүүс эмнэлэг рүү хүнс тэжээл, живх, тоглоом барин ирсээр байгаа аж. Хүүг өргөж авах хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй гарчээ.









EEj-g gej ymr hargis pisdaaa ve Shuud Buudaj *****
harin tm ee eej ni hytad hun shdeee
ee hoorhii amitan zailuul ymar ih ovdson bolooo ter eej ni ymar muuhai hun be?
yee huurhun amitniig yaj bgaan be? ewii dee jhn amitan shuu dee,
Бохирын хоолойд бүтэн хоёр цаг байсны эцэст амьд мэнд үлдсэн хятад хүүгийн бие тогтворжиж сайжирсан тухай баяртай мэдээг албаныхан мэдээллээ. Одоогоор нэр нь тодорхойгүй ердөө эмчилж буй инкубаторынх нь дугаараар №59 хэмээн нэрлэж буй хүүг чухам ямар шалтгаанаар бохирын хоолойд орсон болохыг цагдаагийнхан шалгаж байгаа ч ганц бие, 22 настай ээж нь хүсээгүй хүүхдээ ийм аргаар хорвоогоос явуулахыг хүссэн бололтой. Цагдаагийнхан хүүгийн эхийг аль хэдийнэ олсон бөгөөд тэрээр хүүхдийг аврах үед хажууд нь байсан гэдэг мэдээлэл байна. 
Тэрээр хүүхдээ 00-ын цооног руу урсгасныхаа дараа өөрөө энэ явдлын талаар байрны эзэнд мэдэгдэж, улмаар цагдаа, түргэн тусламжийнхан ирсэн ажээ. Хүүгийн эх цагдаад мэдүүлэхдээ өөрөө ч мэдэлгүй төрж, хүүхдээ унагасан гэж байгаа ч байрны эзэн ярихдаа бүсгүйг ариун цэврийн өрөөндөө төрсөн гэх ямар ч шинж тэмдэг байхгүй байсан, тэр бүү хэл түүний жирэмсэн гэдгийг ч бид мэдээгүй гэжээ. Цагдаагийнхан энэ явдал дээр хүн амины хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд санаатай үйлдсэн эсэхийг нь тогтоохоор ажиллаж байна.

Ойролцоогоор 10 см өргөнтэй бохирын хоолойд унасан хүүгийн гавлын яс гэмтэж, биеийнхээ нэлээд олон газар гэмтэж, зүсэгдсэн шархтай байгаа юм. Хүү төрөөд ердөө хоёр хонож байгаа, 2,5 кг орчим жинтэй гэнэ. Хорвоод дөнгөж мэндлээд харгис хатуу зүйлтэй нүүр тулсан ч ус уух хувьтай энэ хүүгийн талаар Хятадын интернэт сайтуудаар өргөн хэлэлцүүлэг өрнөж, хүүд туслах гэсэн хүмүүс эмнэлэг рүү хүнс тэжээл, живх, тоглоом барин ирсээр байгаа аж. Хүүг өргөж авах хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй гарчээ.









0 Сэтгэгдэл
2013.09.06
2013.08.14
2013.08.14
2013.05.29
























