"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн сонирхолтой мэдээллүүд
2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах хэсгийн хороо улсын хэмжээнд 1904 байх аж. Хэсгийн хороодод төрийн албан хаагчид ажиллах бөгөөд СЕХ-ноос итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон бүх хэсгийн хороодод ажиллах хүмүүст сургалт явуулж байгаа аж. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа автоматжуулсан системээр санал тоолж байгаа гэдгээрээ онцлогтой. Санал тоолох автомат машины автоматжуулалтын системчлээд дуусч байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн санал тоолох автоамат машиныг ТЕГ, МШХХТГ, СЕХ-ны дэргэдэх мэдээллийн төв хамтран ажиллах горимыг шалгаж баталгаажуулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвшигчид телевиз, радиогоор сурталчилгаа явуулах ёстой гэж заажээ. Үүний дагуу сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг 16 телевиз, 1 радиогоор адил, тэгш хугацаатайгаар нэвтрүүлэхээр болжээ. Нэг телевизийн эфирээр нэвтрэх сурталчилгааны хугацаа нэг цаг байх бөгөөд нэг нэр дэвшигчид 20 минут ногдож байгаа аж. Харин энэ хугацаанаас илүү гарсан эсэхийг ШӨХТГ-ынхан хяналт тавьж ажиллах юм байна. Хэрэв сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг гурван сар хүртлэх хугацаагаар цуцална гэж заажээ.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа зургадугаар сарын 25-ны 00:00 цагаар дуусгавар болох юм байна.
Манай улс УИХ-ын сонгуулиар анх удаа гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авч эхэлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа иргэдээ оролцуулах үүднээс тухайн улсад байгаа Монгол Улсын элчин сайдын яам, консулын газарт бүртгүүлэхийг зөвлөж байгаа. Ингэхдээ өөрийн би очиж чадахгүй тохиолдолд факс, электрон шуудангаар бүртгүүлэх боломжийг олгож буй. Гэвч иргэдийн бүртгүүлэх идэвхи сул байгааг СЕХ-ныхон хэлж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 3500 орчим иргэн л бүртгүүлжээ. Харин бүртгэлийн хугацаа 29-нд дуусах ба тухайн орон нутгийн цагаар янз бүр байх аж. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчуудын саналыг ирэх сарын 13-15-нд авах аж. Харин тоолох ажлыг 26-нд Монголд саналын хуудас тоолж эхлэхтэй зэрэгцэн хамт тоолж, нэгтгэсэн дүнг гаргах юм байна.
Урьд өмнөх сонгуулиар ирц хүрээгүй тохиолдолд дахин санал хураадаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нэгэн шинэ нэр томъёо орж ирсэн нь нэмэлт санал хураалт. Тухайн хэсгийн хороонд бүртгэлтэй сонгогчдын насны хүмүүсийн 50 хувь нь санал өгөөгүй тохиолдолд тухайн хэ сгийн хороонд нэмэлт санал хураахаар шинэ хуульд тусгажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хэсгийн хороонд 5000 хүнтэй гэж тооцвол 2500 хүн санал өгөөгүй бол нэмэлт санал хураах шаардлага гарах аж. Харин нэмэлт санал хураахыг СЕХ-ны шийдвэрээр долоо хоногийн дотор зарлан олон нийтэд мэдээллэх юм байна.
Сонгуулиар хэдэн хүн санал өгөх вэ гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар эцэслэн гаргах ёстой. Тус газрын даргын мэдээллэж байгаагаар Burtgel.mn сайтад хамгийн сүүлд 1.996.000 иргэн бүртгүүлжээ.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад тавдугаар сарын 15-ны дотор Батлан хамгаалах яам харьяа цэргийн анги нэгтгэлд алба хааж байгаа цэргүүдийн тоо, Хил хамгаалах газар, ШШГЕГ зэрэг байгууллагууд санал өгөх хүмүүсийн тоог гаргаж өгдөг байна. Ийн гаргасан нэрсээ ирэх сарын 1-ээс өмнө хэсгийн хороодод хүргүүлдэг хуультай аж.
Сонгуулийн саналыг автомат машинаар тоолно. Ингэхдээ саналын хуудас дээр хэний нэр хамгийн дээр бичигдэх бол гэсэн хүлээлт иргэдэд бий. Тэгвэл сонгуулийн саналын хуудсанд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшиж байгаа хүний нэр бичигдэх нь. Тэгэхээр хамгийн дээр нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, хоёрдугаарт МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал гуравт бичигдэх нь.
Саналын хуудас дээр өмнө нь зөвхөн нэр дэвшигчдийн нэрийг бичдэг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчдийн зураг байх юм байна.
1904 хэсгийн хороо ажиллана

Нэр дэвшигчид 16 телевиз, 1 радиагоор адил тэнцүү сурталчилгаа явуулна
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвшигчид телевиз, радиогоор сурталчилгаа явуулах ёстой гэж заажээ. Үүний дагуу сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааг 16 телевиз, 1 радиогоор адил, тэгш хугацаатайгаар нэвтрүүлэхээр болжээ. Нэг телевизийн эфирээр нэвтрэх сурталчилгааны хугацаа нэг цаг байх бөгөөд нэг нэр дэвшигчид 20 минут ногдож байгаа аж. Харин энэ хугацаанаас илүү гарсан эсэхийг ШӨХТГ-ынхан хяналт тавьж ажиллах юм байна. Хэрэв сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг гурван сар хүртлэх хугацаагаар цуцална гэж заажээ.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа зургадугаар сарын 25-ны 00:00 цагаар дуусгавар болох юм байна.
Гадаадад буй иргэдийн бүртгэл өнөөдрөөр дуусгавар болов
Манай улс УИХ-ын сонгуулиар анх удаа гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авч эхэлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа иргэдээ оролцуулах үүднээс тухайн улсад байгаа Монгол Улсын элчин сайдын яам, консулын газарт бүртгүүлэхийг зөвлөж байгаа. Ингэхдээ өөрийн би очиж чадахгүй тохиолдолд факс, электрон шуудангаар бүртгүүлэх боломжийг олгож буй. Гэвч иргэдийн бүртгүүлэх идэвхи сул байгааг СЕХ-ныхон хэлж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 3500 орчим иргэн л бүртгүүлжээ. Харин бүртгэлийн хугацаа 29-нд дуусах ба тухайн орон нутгийн цагаар янз бүр байх аж. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа монголчуудын саналыг ирэх сарын 13-15-нд авах аж. Харин тоолох ажлыг 26-нд Монголд саналын хуудас тоолж эхлэхтэй зэрэгцэн хамт тоолж, нэгтгэсэн дүнг гаргах юм байна.
Сонгогчдын 50 хүрээгүй хэсгийн хороонд нэмэлт санал хураана
Урьд өмнөх сонгуулиар ирц хүрээгүй тохиолдолд дахин санал хураадаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нэгэн шинэ нэр томъёо орж ирсэн нь нэмэлт санал хураалт. Тухайн хэсгийн хороонд бүртгэлтэй сонгогчдын насны хүмүүсийн 50 хувь нь санал өгөөгүй тохиолдолд тухайн хэ сгийн хороонд нэмэлт санал хураахаар шинэ хуульд тусгажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хэсгийн хороонд 5000 хүнтэй гэж тооцвол 2500 хүн санал өгөөгүй бол нэмэлт санал хураах шаардлага гарах аж. Харин нэмэлт санал хураахыг СЕХ-ны шийдвэрээр долоо хоногийн дотор зарлан олон нийтэд мэдээллэх юм байна.
1.996.000 иргэн санал өгнө
Сонгуулиар хэдэн хүн санал өгөх вэ гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар эцэслэн гаргах ёстой. Тус газрын даргын мэдээллэж байгаагаар Burtgel.mn сайтад хамгийн сүүлд 1.996.000 иргэн бүртгүүлжээ.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад тавдугаар сарын 15-ны дотор Батлан хамгаалах яам харьяа цэргийн анги нэгтгэлд алба хааж байгаа цэргүүдийн тоо, Хил хамгаалах газар, ШШГЕГ зэрэг байгууллагууд санал өгөх хүмүүсийн тоог гаргаж өгдөг байна. Ийн гаргасан нэрсээ ирэх сарын 1-ээс өмнө хэсгийн хороодод хүргүүлдэг хуультай аж.
Хамгийн олон суудалтай намын нэр дэвшигчийн нэр хамгийн дээр бичигдэнэ
Сонгуулийн саналыг автомат машинаар тоолно. Ингэхдээ саналын хуудас дээр хэний нэр хамгийн дээр бичигдэх бол гэсэн хүлээлт иргэдэд бий. Тэгвэл сонгуулийн саналын хуудсанд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшиж байгаа хүний нэр бичигдэх нь. Тэгэхээр хамгийн дээр нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж, хоёрдугаарт МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал гуравт бичигдэх нь.
Саналын хуудас дээр өмнө нь зөвхөн нэр дэвшигчдийн нэрийг бичдэг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчдийн зураг байх юм байна.
Д.Галхүү
0 Сэтгэгдэл