"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Дэлхийн хамгийн жаргалтай улс Австрали
Австрали улс дэлхийн хамгийн жаргалтай орноор тодорчээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 30 гаруй орныг хамруулсан судалгааны дүнд хүн ард нь хамгийн аз жаргалтай амьдрах боломжийг хангасан орон бол Австрали хэмээн нэрлэсэн байна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудыг багтаасан уг судалгааны эхний аравт Австрали, Швед, Канад, Норвеги, Швейцарь, АНУ, Дани, Нидерланд, Исланд, Их Британи оржээ. Австрали улс энэхүү жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байгаа нь энэ юм. Эдгээр улсыг хүн амын орлогын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал, орон сууцжуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтээр дүгнэж жагсаажээ. Австралийн хувьд 15-64 насны 23 сая хүн амынх нь 73 хувь нь ажил орлоготой. Дундаж наслалт бараг 82 хүрсэн. Австраличууд бусад өндөр хөгжилтэй орнуудтай жишвэл харьцангуй цөөн цаг ажилладаг, мөн ардчиллын үйл явцад ч идэвхтэй оролцдог байна. Өнгөрсөн сонгуулиар гэхэд сонгогчдын ирц 93 хувьтай байсан нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд ховор тохиолдол. Ер нь, австраличууд амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг нь судалгаанаас харагддаг. Тэдний 84 хувь нь өдөр бүрийн амьдрал нь эерэг, өөдрөг бүтэмжтэй байдаг хэмээн судалгаанд оролцохдоо хэлсэн байдаг. Уул уурхай дээр суурилан хүчтэй хөгжсөн Австрали улс 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас сэргийлж чадсан цорын ганц орон юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улс уул уурхайгаас хараат байдлаас гарахын тулд барилга, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байна. Үүнээс гадна хүн амын орлогын ялгаа илт зөрүүтэй болж эхэлсэн нь санаа зовоож байгаа юм. Тухайлбал, хүн амын хамгийн өндөр орлоготой хэсгийн орлого хамгийн бага хэсгийнхээс зургаа дахин өндөр байна.
Австрали улс дэлхийн хамгийн жаргалтай орноор тодорчээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 30 гаруй орныг хамруулсан судалгааны дүнд хүн ард нь хамгийн аз жаргалтай амьдрах боломжийг хангасан орон бол Австрали хэмээн нэрлэсэн байна. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудыг багтаасан уг судалгааны эхний аравт Австрали, Швед, Канад, Норвеги, Швейцарь, АНУ, Дани, Нидерланд, Исланд, Их Британи оржээ. Австрали улс энэхүү жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлж байгаа нь энэ юм. Эдгээр улсыг хүн амын орлогын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал, орон сууцжуулалт зэрэг 10 гаруй шалгуур үзүүлэлтээр дүгнэж жагсаажээ. Австралийн хувьд 15-64 насны 23 сая хүн амынх нь 73 хувь нь ажил орлоготой. Дундаж наслалт бараг 82 хүрсэн. Австраличууд бусад өндөр хөгжилтэй орнуудтай жишвэл харьцангуй цөөн цаг ажилладаг, мөн ардчиллын үйл явцад ч идэвхтэй оролцдог байна. Өнгөрсөн сонгуулиар гэхэд сонгогчдын ирц 93 хувьтай байсан нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд ховор тохиолдол. Ер нь, австраличууд амьдралдаа тун сэтгэл хангалуун байдаг нь судалгаанаас харагддаг. Тэдний 84 хувь нь өдөр бүрийн амьдрал нь эерэг, өөдрөг бүтэмжтэй байдаг хэмээн судалгаанд оролцохдоо хэлсэн байдаг. Уул уурхай дээр суурилан хүчтэй хөгжсөн Австрали улс 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас сэргийлж чадсан цорын ганц орон юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улс уул уурхайгаас хараат байдлаас гарахын тулд барилга, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж байна. Үүнээс гадна хүн амын орлогын ялгаа илт зөрүүтэй болж эхэлсэн нь санаа зовоож байгаа юм. Тухайлбал, хүн амын хамгийн өндөр орлоготой хэсгийн орлого хамгийн бага хэсгийнхээс зургаа дахин өндөр байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























