“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нью-Йоркт цоо шинэ 6000 мянган дугуй нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа
Нью-Йорк хотын гудамжны энд тэндгүй цоо шинэхэн унадаг дугуй сойлттой байдаг болжээ. Тус хотын 333 хэсэгт шинээр байгуулсан унадаг дугуйн зогсоолд 6000 шинэ дугуй сойгоод байна. Энэ бол “Хотын дугуй” хэмээх Нью-Йоркчуудын дугуй унахыг дэмжсэн хөтөлбөрийн нэг хэсэг юм. Цаашид Нью-Йорк 600 гаруй зогсоолд 10 мянган унадаг дугуй тавихаар төлөвлөж байна. Энэ бол Нью-Йорк хотын хувьд том ялалт боллоо гэж захирагч М.Блүмберг мэдэгдлээ. Нэг төрлийн нийтийн тээвэр маягаар ажиллах унадаг дугуйн үйлчилгээ нэг талаас татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжиж, цагийг хэмнэсэн явдал болж байгаа юм. Лондон, Парис, Монтреал, Барселона зэрэг дэлхийн томоохон хотуудад аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн нэг ёсны нийтийн тээврийн энэ үйлчилгээг хүссэн хүн бүр ашиглах боломжтой бөгөөд одоогоор Нью-Йоркт 14 мянган хүн унадаг дугуйг өдөр тутмын амьдралдаа ашиглах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Хотын хаа сайгүй байрлах дугуйн зогсоолоос дуртай үедээ унаад явж болох энэ үйлчилгээний жилийн төлбөр 95 ам.доллар гэнэ. Гэхдээ нэг удаадаа 45-аас дээш минут ашиглах ёсгүй юм байна.

Олон хүний талархал хүлээсэн дугуйн үйлчилгээ 2012 оны зун эхлэх байсан ч хар салхины учруулсан хохирол болон олон нийтийн багагүй эсэргүүцэлтэй тулгарсны эцэст ийнхүү амьдралд хэрэгжиж эхэлж байна. Энэ тухай Лондоны захирагч Нью-Йоркт туршлагаасаа хуваалцахдаа “Эхний зургаан сард нь хүмүүс чамайг үзэн ядах ч эцэстээ хайрлаж эхэлнэ” хэмээн хэлжээ. Унадаг дугуйг эсэргүүцэгчид “Нью-Йоркийн хөдөлгөөн ихтэй замыг унадаг дугуйчид улам бүр замбараагүй, аюултай болгоно” хэмээн дургүйцэж байгаа аж.
Метро
Manai Ulaanbaatart heregjeesei de

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.06.01
2013.05.29