Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Хууль бус үйлдлийг цагдаагийнхан дэвэргэж байна гэв
Иргэн Ш.Чимгээ өөрийн байгуулсан компаниа нөхрийнхөө дүүд хууль бусаар алдчихаад байгаа тухайгаа мэдээллээ. Хамаг хөрөнгөө заран байж босгосон уг компанийг нь хууль бусаар булаан авчихаад байхад цагдаагийн байгууллагынхан иргэн Ш.Чимгээг хохирогч бус гэрч хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ талаар тэр ярихдаа, “Би 2006 онд нөхөртэйгээ хамт “X Land констракшн” компанийг байгуулсан юм. Тэгээд би төрж миний нэр дээр байсан хувиа нөхөртөө бэлэглэлийн гэрээгээр өгсөн байсан. Гэтэл нөхөр маань өнгөрсөн жил нас барсан. Үүний дараа нөхрийн маань дүү С.Баттулга бидний байгуулсан компанийг хууль бусаар өөрийн “Мөнгөн тулга” констракшн гэдэг компанид нийлүүлж, манай компанийн барьж байсан 56 айлын орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Ингэж авахдаа миний нөхрийн гарын үсэг, компанийн тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн сарын 17-нд гаргасан дүгнэлтээрээ тогтоосон. Уг дүгнэлтэд гарын үсгийг бар аргаар зурсан” дүгнэсэн байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр иргэн Б-гийн компанийг “Мөнгөн тулга констракшн” компанид нэгтгэн авахдаа гарын үсгийг нь бар аргаар дарж, тамгыг нь хууль бусаар үйлдсэн гэсээр байхад цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг шалгахдаа иргэн Ш.Чимгээг “Та энэ хэрэгт хамаагүй. Та хохирогч биш, гэрч. Дахиад битгий ирээрэй” гэх мэтээр хөөж тууж байгаа гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч зургаан байцаагчийн гар дамжсан байна. Гэсэн ч ямар ч үр дүн гарахгүй байгаа аж.
Уг нь, хуулиараа иргэн Б-гийн компанийг түүний хүү Баттөр өвлөн авах ёстой аж. Гэтэл Ш.Чимгээгийн нөхөр Б-гийн дүү С.Баттулга эзэн суучихаад байгаа энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан даамжруулж, өөгшүүлж байна гэв. Энэ хэргийг зургаан мөрдөн байцаагч гар дамжуулан шалгахад Батчимэг гэдэг эмэгтэй байцаагч шударгаар шалгаж байсан гэдгийг хохирогч Ш.Чимгээ хэллээ. Гэтэл хэргийг үнэнчээр шалгаж байсан Батчимэгийг Хайлаастын цагдаагийн тасагт өөр ажилд шилжүүлжээ.
Энэ мэтээр хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллага өөгшүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг анхааралдаа авахыг хүсэв. Мөн төрийн гурван өндөрлөгийг ч хууль бус үйлдлийг анхаарахыг хүссэн юм.
Иргэн Ш.Чимгээ өөрийн байгуулсан компаниа нөхрийнхөө дүүд хууль бусаар алдчихаад байгаа тухайгаа мэдээллээ. Хамаг хөрөнгөө заран байж босгосон уг компанийг нь хууль бусаар булаан авчихаад байхад цагдаагийн байгууллагынхан иргэн Ш.Чимгээг хохирогч бус гэрч хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ талаар тэр ярихдаа, “Би 2006 онд нөхөртэйгээ хамт “X Land констракшн” компанийг байгуулсан юм. Тэгээд би төрж миний нэр дээр байсан хувиа нөхөртөө бэлэглэлийн гэрээгээр өгсөн байсан. Гэтэл нөхөр маань өнгөрсөн жил нас барсан. Үүний дараа нөхрийн маань дүү С.Баттулга бидний байгуулсан компанийг хууль бусаар өөрийн “Мөнгөн тулга” констракшн гэдэг компанид нийлүүлж, манай компанийн барьж байсан 56 айлын орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Ингэж авахдаа миний нөхрийн гарын үсэг, компанийн тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн сарын 17-нд гаргасан дүгнэлтээрээ тогтоосон. Уг дүгнэлтэд гарын үсгийг бар аргаар зурсан” дүгнэсэн байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр иргэн Б-гийн компанийг “Мөнгөн тулга констракшн” компанид нэгтгэн авахдаа гарын үсгийг нь бар аргаар дарж, тамгыг нь хууль бусаар үйлдсэн гэсээр байхад цагдаагийн байгууллагынхан энэ хэргийг шалгахдаа иргэн Ш.Чимгээг “Та энэ хэрэгт хамаагүй. Та хохирогч биш, гэрч. Дахиад битгий ирээрэй” гэх мэтээр хөөж тууж байгаа гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч зургаан байцаагчийн гар дамжсан байна. Гэсэн ч ямар ч үр дүн гарахгүй байгаа аж. Уг нь, хуулиараа иргэн Б-гийн компанийг түүний хүү Баттөр өвлөн авах ёстой аж. Гэтэл Ш.Чимгээгийн нөхөр Б-гийн дүү С.Баттулга эзэн суучихаад байгаа энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан даамжруулж, өөгшүүлж байна гэв. Энэ хэргийг зургаан мөрдөн байцаагч гар дамжуулан шалгахад Батчимэг гэдэг эмэгтэй байцаагч шударгаар шалгаж байсан гэдгийг хохирогч Ш.Чимгээ хэллээ. Гэтэл хэргийг үнэнчээр шалгаж байсан Батчимэгийг Хайлаастын цагдаагийн тасагт өөр ажилд шилжүүлжээ.
Энэ мэтээр хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллага өөгшүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг анхааралдаа авахыг хүсэв. Мөн төрийн гурван өндөрлөгийг ч хууль бус үйлдлийг анхаарахыг хүссэн юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл























