"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Гоо сайхны мэс засал хийлгээд дөрвөн мөчнөөсөө салжээ
АНУ-ын Лос-Анжелос хотын иргэн, 46 настай Эйприл Браун биеийнхээ галбирт жаахан сэтгэл дундуур байдаг байж. Тэр жижигхэн хөх, хавтгайдуу өгзөгнөөсөө ичингүйрдэг ч гоо сайхны мэс засал хийлгэж чадалгүй олон жилийг өнгөрөөж. Харин 2004 онд гоо сайхны мэс засалч гэх нэгэн түүнтэй таарч харьцангуй хямдаар хүссэн мэс заслыг нь хийж, силикон шахаад өгье гэсэн санал тавьжээ. Эйприл ч зардал багатайгаар галбираа өөрчлөх боломж олдлоо хэмээн дуртай зөвшөөрч.
Харамсалтай нь, мэс заслын дараа хордлого өгч эмнэлэгт хандахаас аргагүй болжээ. Эйприл Браун энэ тухайгаа “Өгзөг гэхэд л яг чулуу шиг хатуу болсон” гэж байна. Эмнэлгийнхэн үзээд түүний биед барилгын ажилд хэрэглэдэг ахуйн сликон шахсан болохыг илрүүлжээ. Гэсэн ч бүх зүйл оройтсон байж, тэр эмнэлгийн хяналтад дөрвөн жил гаруй байж, дөрвөн мөчөө хэсэгчлэн тайруулсан ч эмч нарын ачаар амьд үлдсэн байна. Одоо тэр хиймэл хөл гар хийлгэн спортоор хичээллэх болжээ. “Би усанд сэлж, гимнастикаар хичээллэж байна. Би шүүхэд хандаад ч яах юм билээ, зүгээр л цаашид амьдармаар байна. Хамгийн гол нь охид бүсгүйчүүдэд эрүүл мэндээ анхаараарай гэж захих ёстой” гэж Эйприл ярьж байна.

АНУ-ын Лос-Анжелос хотын иргэн, 46 настай Эйприл Браун биеийнхээ галбирт жаахан сэтгэл дундуур байдаг байж. Тэр жижигхэн хөх, хавтгайдуу өгзөгнөөсөө ичингүйрдэг ч гоо сайхны мэс засал хийлгэж чадалгүй олон жилийг өнгөрөөж. Харин 2004 онд гоо сайхны мэс засалч гэх нэгэн түүнтэй таарч харьцангуй хямдаар хүссэн мэс заслыг нь хийж, силикон шахаад өгье гэсэн санал тавьжээ. Эйприл ч зардал багатайгаар галбираа өөрчлөх боломж олдлоо хэмээн дуртай зөвшөөрч. Харамсалтай нь, мэс заслын дараа хордлого өгч эмнэлэгт хандахаас аргагүй болжээ. Эйприл Браун энэ тухайгаа “Өгзөг гэхэд л яг чулуу шиг хатуу болсон” гэж байна. Эмнэлгийнхэн үзээд түүний биед барилгын ажилд хэрэглэдэг ахуйн сликон шахсан болохыг илрүүлжээ. Гэсэн ч бүх зүйл оройтсон байж, тэр эмнэлгийн хяналтад дөрвөн жил гаруй байж, дөрвөн мөчөө хэсэгчлэн тайруулсан ч эмч нарын ачаар амьд үлдсэн байна. Одоо тэр хиймэл хөл гар хийлгэн спортоор хичээллэх болжээ. “Би усанд сэлж, гимнастикаар хичээллэж байна. Би шүүхэд хандаад ч яах юм билээ, зүгээр л цаашид амьдармаар байна. Хамгийн гол нь охид бүсгүйчүүдэд эрүүл мэндээ анхаараарай гэж захих ёстой” гэж Эйприл ярьж байна.

0 Сэтгэгдэл
Зочин
Эцэг эхээс заяасан эд эрхтэн бие хаандаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй дээ ер нь.
2014.02.03
























