"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Азийн залуучуудын чуулганд Монголын 20 залуу оролцоно
Камбожийн Вант улсад Азийн залуучуудын чуулган энэ сарын 30-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд болох юм. Энэ чуулганд оролцох Монгол залуусын төлөөллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор болох юм.
Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын Үндэсний Хороо”-ны зөвлөлд багтдаг, залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн 20 залуу оролцоно.
Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ чуулганыг ирэх онд эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Ерөнхий сайдад дуулгалаа. Азийн залуучуудын чуулганыг эх орондоо зохин байгуулах эрхийг аваад ирвэл Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд гол нь чуулганы бэлтгэл ажлын хүрээнд нэлээд ажил хийж, бодитой үр дүн үлдээх нь чухал гэлээ.
Камбожийн Вант улсад Азийн залуучуудын чуулган энэ сарын 30-аас ирэх сарын 2-ны өдрүүдэд болох юм. Энэ чуулганд оролцох Монгол залуусын төлөөллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Хоёр жилд нэг удаа болдог энэ удаагийн чуулган “Боловсролоор дамжуулж Энхтайван, тогтвортой байдал, шударга нийгмийг төлөвшүүлэх нь” сэдвийн доор болох юм.Азийн улс орнуудын манлайлагч залуучууд оролцдог энэхүү чуулганд Ерөнхий сайдын дэргэдэх “Монголын Залуучуудын Үндэсний Хороо”-ны зөвлөлд багтдаг, залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг томоохон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн 20 залуу оролцоно.
Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ чуулганыг ирэх онд эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат Ерөнхий сайдад дуулгалаа. Азийн залуучуудын чуулганыг эх орондоо зохин байгуулах эрхийг аваад ирвэл Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд гол нь чуулганы бэлтгэл ажлын хүрээнд нэлээд ажил хийж, бодитой үр дүн үлдээх нь чухал гэлээ.
0 Сэтгэгдэл























