"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хөдөө аж ахуйн бирж үр дүнгээ өгчээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Ингэхдээ Улаанбаатар хотод хийгдэж байгаа зам засварын ажил нь иргэдэд чирэгдэл, хүндрэл урчуулах ёсгүй. Үүнийг холбогдох газрууд нь анхааралдаа авч аль болох товлосон цагаас нь өмнө дуусгахыг хүссэн аж. Мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг нэг нь Хөдөө аж ахуйн биржээр дамжиж арилжаалагдаж буй ноолуурын тухай аж. Өнгөрсөн онд нэг кг ноолуурын үнэ 40 мянган төгрөг байсан бол энэ жил 56000-67000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь бирж байгуулсны үр дүн гэдгийг онцоллоо. Манай улсын дотоодын компани, аж ахуйн нэгжүүд өнөгрсөн жил 3600 тонн ноолуур малчдаас авсан бол энэ жил хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 3770 тонн ноолуурыг биржээр дамжуулан аваад байгаа аж. Тиймээс Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан нь малчдын ахуй амьдралд шууд утгаараа үр дүнгээ өгч эхэлсэн төдийгүй ченжүүдийн өмнөд хөрш рүү ил далд хэлбэрээр гаргадаг байсан ноолуурын хэмжээ ч тодорхой болж эдийн засгийн ил тод байдал сайжирсан тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Ингэхдээ зуучлалын үйл ажиллагааны ашгийн хувь хэмжээ өмнөх жилүүдэд 8-16 хувь байсан бол одоо 1-3 хувь болж буурсан аж. Ирэх намраас Хөдөө аж ахуйн биржээр малыг амьдаар нь дуудлага худалдаанд оруулах ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор малчдыг дуудлага худалдаанд оруулах аргад сургах, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь хариуцан ажиллаж, бэлтгэлийг хангах ёстой гэх үүргийг бүлгээс өгсөн байна.
Мөн энэ удаагийн хуралдаанаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг ихээр өрнүүлж байгаа Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцээд, хэрэгжилтийг хангах талд холбогдох газрууд ажиллах ёстой. УИХ-ын хувьд баталсан хууль бүрээ санал шүүмжлэл өрнөнгүүт өөрчилдөг байж таарахгүй дор хаяж хагас жил хэрэгжилтийг нь хангуулах ёстой хэмээн үзсэн юм байна. Түүнчлэн ойрын хугацаанд Архины хяналтын тухай хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлж, санал бодлыг нь сонсох ёстой гэж үзжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Ингэхдээ Улаанбаатар хотод хийгдэж байгаа зам засварын ажил нь иргэдэд чирэгдэл, хүндрэл урчуулах ёсгүй. Үүнийг холбогдох газрууд нь анхааралдаа авч аль болох товлосон цагаас нь өмнө дуусгахыг хүссэн аж. Мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг нэг нь Хөдөө аж ахуйн биржээр дамжиж арилжаалагдаж буй ноолуурын тухай аж. Өнгөрсөн онд нэг кг ноолуурын үнэ 40 мянган төгрөг байсан бол энэ жил 56000-67000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь бирж байгуулсны үр дүн гэдгийг онцоллоо. Манай улсын дотоодын компани, аж ахуйн нэгжүүд өнөгрсөн жил 3600 тонн ноолуур малчдаас авсан бол энэ жил хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 3770 тонн ноолуурыг биржээр дамжуулан аваад байгаа аж. Тиймээс Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан нь малчдын ахуй амьдралд шууд утгаараа үр дүнгээ өгч эхэлсэн төдийгүй ченжүүдийн өмнөд хөрш рүү ил далд хэлбэрээр гаргадаг байсан ноолуурын хэмжээ ч тодорхой болж эдийн засгийн ил тод байдал сайжирсан тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Ингэхдээ зуучлалын үйл ажиллагааны ашгийн хувь хэмжээ өмнөх жилүүдэд 8-16 хувь байсан бол одоо 1-3 хувь болж буурсан аж. Ирэх намраас Хөдөө аж ахуйн биржээр малыг амьдаар нь дуудлага худалдаанд оруулах ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор малчдыг дуудлага худалдаанд оруулах аргад сургах, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь хариуцан ажиллаж, бэлтгэлийг хангах ёстой гэх үүргийг бүлгээс өгсөн байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг ихээр өрнүүлж байгаа Тамхины хяналтын тухай хуулийг хэлэлцээд, хэрэгжилтийг хангах талд холбогдох газрууд ажиллах ёстой. УИХ-ын хувьд баталсан хууль бүрээ санал шүүмжлэл өрнөнгүүт өөрчилдөг байж таарахгүй дор хаяж хагас жил хэрэгжилтийг нь хангуулах ёстой хэмээн үзсэн юм байна. Түүнчлэн ойрын хугацаанд Архины хяналтын тухай хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлж, санал бодлыг нь сонсох ёстой гэж үзжээ.
0 Сэтгэгдэл























