Мнайхан байгалийн үзэсгэлэнт газраар явахаараа дурсгал болгож чулуунаас нь авдаг. Хэдийгээр чулуу байрнаасаа хөдлөхөөр гурван жил зовдог гэж хэлдэг ч барагтай хүн чулуу, ялангуяа гоёмсог чулууг авах нь бий.
Гэтэл Туркийн эргийн Анталии амралтын газарт очвол ямар ч чулуу авч хэрэггүй юм байна. Саявтар 30 настай америк эр тэнд амраад буцахдаа зүгээр л амралтын дурсгал болгож наран шарлагын газраас хэдэн чулуу цуглуулан авч. Гэтэл энэ нь түүнийг 12 жил шоронд суулгах юм гэж хэн мэдлээ. Түүнийг Анталиин нисэх буудалд саатуулж аюулгүйн албаныхан тээшнээс нь жижигхэн чулуу, эртний бололтой тоосгоны хэлтэрхий олж түүнийг үнэт зүйл хулгайлж хилээр гаргах гэсэн хэмээн буруутгасан байна. Залуу энэ бүхнийг зүгээр л наран шарлагын газраас авсан, ямар ч харуул хамгаалалт байгаагүй гэж хэчнээн тайлбарласан ч түүнийг саатуулан хорьжээ.
2012 онд бас оросын нэг жуулчныг энэ Анталиид яг ийм үндэслэлээр баривчилж байсан юм. Орос залуу чулууг амралтын газраар зугаалж явахдаа олсон гэж хэчнээн хэлээд ч нэмэргүй түүнийг цагдаад өгч Туркийн үнэт зүйлсийг хилээр хууль бусаар авч гарах гэсэн хэмээн таван жилийн ял өгөөд түүнийгээ нэг жил 15 хоногийн тэнсэн хагалзах ялаар сольж байсан юм.