"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ц.Элбэгдорж Говьсүмбэрт ажиллалаа
Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Дорнод аймгаас эхэлсэн сонгуулийн ажлаа Говь-Сүмбэр аймаг буюу Чойр хотод ажилласнаар өндөрллөө. Одоогоос 24 жилийн өмнө Ц.Элбэгдорж ардчиллын салхийг анх энэ аймагт эхлүүлэх гэж улаан Камаз машинд дайгдан очиж байсныг говьсүмбэрийнхэн мартаддаггүй юм байна. Түүний дайгдаж очсон улаан камазынх нь жолооч Д.Бямбажав уулзалт дээр ирчихсэн "Би улс төрийн ажил хийж явна гэж та надад замдаа ярьж явж билээ. Би улс төр гэдэг чинь юу юм бэ гэсэн чинь та ирээдүйд хүмүүсийг хэдэн зуун мянган төгрөгийн цалинтай болгох ажил юм гэж хэлж байсан. Тэр үед үлгэр шиг юм та ярьж явж билээ. Одоо харин биелэлээ олжээ" гэсэн юм. Түүний хийж буй Шүүхийн шинэчлэлийн асуудлууд, залуу эхчүүдийг цалинтай болгох санаачлага, цэцэрлэгийг эцэг эхчүүдийнх нь ажил дээр, гэрт нь байгуулах саналууд маргааш л биелэлээ олох ажил гэдэгт хорин жилийн өмнө 200 мянган төгрөгийн цалин авдаг болно гэж Ц.Элбэгдоржийг ярихад инээд нь хүрч явсан өнөө жолооч, говь-Сүмбэрчүүд бүгдээрээ итгэж байгаагаа илэрхийлж, дэмжиж байлаа. Говь-Сүмбэр аймгийн эмнэлэг сумын статустай байгааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч анхааралдаа авч аймгийн статустай эмнэлэг болгоход онцгойлон анхаарч ажиллахаа хэлсэн юм.

0 Сэтгэгдэл