Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
“Монгол цэргийн жавхаа”-н шилдгүүд тодорлоо
Монгол цэргийн сүлд хийморийг илтгэсэн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулдаг. Тиймээс Монгол цэргийн сүрт жагсаалын шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Дөрвөн сарын турш үргэлжилсэн “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн байранд хурандаа Л.Батболд захирагчтай Зэвсэгт хүчний 032-р анги, хоёрдугаар байранд хурандаа Л.Гансэлэм захирагчтай Зэвсэгт хүчний 150-р анги, гутгаар байранд хурандаа Б.Дамба захирагчтай Зэвсэгт хүчний 084-р анги, тусгай байранд хурандаа Х.Баньд захирагчтай Зэвсэгт хүчний 120-р ангийн бие бүрэлдэхүүн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар эл уралдаанд анги бүрэлдэхүүнээ амжилттай удирдан зохион байгуулж эхний нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарсан захирагч нарыг тус бүрт нь хоёр өрөө орон сууцаар шагнаж, байрны түлхүүрийг нь гардуулсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ““Монгол цэргийн жавхаа” уралдааныг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ жил анх удаа болж буй энэхүү уралдаан нь хугацаат цэргийн албанд алба хаан халагдаж буй монгол эр цэргүүддээ хүндэтгэл үзүүлэх зорилготой. Улс эх орныхоо тусгаар тогтнол, жагсаалын цэргийн сүр жавхланг бахархалтайгаар харуулсан цэргийн нийт анги бүрэлдэхүүнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламлжлал болгон зохион байгуулахаар төлөвлөснийг хэлэхэд таатай байна. Монгол цэргийн яруу алдар бадартугай” хэмээлээ.

0 Сэтгэгдэл