Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Монгол цэргийн жавхааг тодруулна
Монгол цэргийн сүр жавхаа илэрхийлсэн болсон цэрэг эрсийг энэ сарын 26-нд шалгаруулах гэж байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд зарласан билээ. Уралдаанд 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсоноос эхний шалгаруулалтаас шилдэг есөн анги буюу Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326 дугаар, дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр анги шалгарсан юм. Тэгвэл шилдгийн шилдгийг тодруулах “Цэргийн ёслолын ажиллагаа” ийнхүү энэ амралтын өдөр Сүхбаатарын талбайд болох гэж байна. Энэ үеэр хоёрдугаар шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” ангиудын ёслолын жагсаалын үзүүлэх тоглолт болохоос гадна Цэргийн Дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн ёслолын буудлагатайгаар уран бүтээлээ толилуулж, “Үдшийн нийтийн цэнгүүн” болно гэлээ.
0 Сэтгэгдэл























