Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фатима Хадуева: Галын энергитэй хүн Ерөнхийлөгч болно


Оросын зөн билгийн 13 дахь тулааны шилдэг оролцогчдын нэг Фатима Хадуева манай оронд хүрэлцэн ирж, өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр могой жилийн могой сард хүрэлцэн ирсэндээ ихэд олзуурхаж байв. Манай үзэгчид Зөн билгийн тулааны хамгийн сүүлийн дугаарыг сайн санаж байгаа байх. Финалын оролцогчдыг шалгаруулах болоход шүүгчид санал зөрөлдөж дөрвөн оролцогчоос хэнийг нь хасах эсэхээ шийдэж чадалгүй хоёр ч удаа хуралдан эцэст нь дөрвүүлэнг нь финалд шалгаруулж байсан юм. Тийм ч учраас Фатима Хадуева олонд танигдсан чадалтай зөн билэгчдийн тоонд ордог биз. Дагестаны Махачкале хотод  төрсөн тэрээр таван настайдаа зөн билгийн увдисаа нээн илрүүлж, улмаар өдийг хүртэл хөгжүүлсээр ирсэн аж. Түүний хувьд бусад зөн билэгтнээс ялгаатай нь алга болсон, ховор нандин, мөнгөн үнэт эдлэлийг олохоос гадна хутга мэс, элдвийн эдлэл хэрэглэл ашиглалгүйгээр нээлттэй цонхоор харах мэт хүний нууцыг шууд хэлдэг нэгэн. Манай улсад хоёр хоногийн хугацаатай хүрэлцэн ирсэн тэрээр өчигдөр 19:00 цагаас Улаанбаатар ресторанд уулзалт лекцээ уншсан. Тэрээр өнөөдөр “Батсүмбэр”-ийн асрамжийн газрыг зорих юм. Асрамжийн газрын ахмадуудтай уулзаж гарын бэлэг, муу муухайгаас хамгаалах увидас бүхий шившлэгтэй чулуугаа өгөхөөс гадна урлагийн тоглолт үзүүлэх юм байна. Түүнтэй товч ярилцсан яриагаа хүргэе.


-Энэ жил дэлхийн эдийн засаг, улс төрийн байдал ямар байх бол?
-Эдийн засаг болоод улс төрийн байдал тогтвортой байна. Дэлхий нийтэд болох үйл явдлууд гэвэл анагаахын салбарт томоохон нээлт, ахиц дэвшлүүд гарч, олон ч өвчнийг анагаана. Мөн шинжлэх ухаан хийгээд генетикийн хувьсалтай холбоотой нээлт болно. 

-Манай улсад удахгүй зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Нэр дэвшигчдийн хэн нь сонгогдох талаар хэлж өгөөч?
-Улс төр ярих тийм ч тохиромжтой цаг биш байна.Үнэнийг хэлэхэд, би сонгууль болох гэж байгаа тухай мэдээгүй. Ямартай ч, эрх мэдэл бүхий хариуцлага өндөртэй, галын энергитэй хүн ялалт байгуулна. Мөн их залуу сэтгэлгээтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан