"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
АНУ-ын цагаачлалын хууль эхний саадаа амжилттай давлаа
АНУ-д хууль ёсоор амьдрах эрхтэй болохын тулд сая сая хүний чих тавин хүлээн буй цагаачлалын хууль эхний саадаа амжилттай давжээ. Сенатын Хууль зүйн байнгын хороо уг хуулийг хэлэлцээд 13-5-аар дэмжиж, Сенатаар ирэх сард хэлэлцүүлэхээр болсон байна. Хэдийгээр цагаачлалын хуульд Сенат, Конгресс гээд хоёр том даваа цаана нь үлдсэн ч гараагаа тун амжилттай эхлүүлсэн ч хуулийг хүсэн хүлээж буй цагаачдын хувьд багахан ч гэсэн итгэл найдвар төрүүллээ. Хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн явдалд Ерөнхийлөгч Б.Обама баяр хүргэсэн бол цагаачлалын эрхийн төлөө тэмцэгчид энэхүү мэдээг баяр хөөр болон хүлээн авчээ.
АНУ-д цагаачлалын бодлогод томоохон өөрчлөлт авчрах энэ хууль батлагдвал одоо тус улсад хууль бусаар амьдарч буй 11 сая хүн “бүртгэлтэй цагаач” гэсэн статустай болох юм. Хэрэв ийм статустай болж чадвал цаашид АНУ-ын иргэн болох процесс эхлэх боломжтой. 900 гаруй хуудас дамнасан энэ томоохон хууль хууль бус цагаачдад нэг удаагийн маш том боломж олгохын зэрэгцээ Латин Америкийн хууль бус цагаачдын орж ирдэг гол зам болох АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгах тухай ч заасан юм.
АНУ-д хууль ёсоор амьдрах эрхтэй болохын тулд сая сая хүний чих тавин хүлээн буй цагаачлалын хууль эхний саадаа амжилттай давжээ. Сенатын Хууль зүйн байнгын хороо уг хуулийг хэлэлцээд 13-5-аар дэмжиж, Сенатаар ирэх сард хэлэлцүүлэхээр болсон байна. Хэдийгээр цагаачлалын хуульд Сенат, Конгресс гээд хоёр том даваа цаана нь үлдсэн ч гараагаа тун амжилттай эхлүүлсэн ч хуулийг хүсэн хүлээж буй цагаачдын хувьд багахан ч гэсэн итгэл найдвар төрүүллээ. Хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн явдалд Ерөнхийлөгч Б.Обама баяр хүргэсэн бол цагаачлалын эрхийн төлөө тэмцэгчид энэхүү мэдээг баяр хөөр болон хүлээн авчээ. АНУ-д цагаачлалын бодлогод томоохон өөрчлөлт авчрах энэ хууль батлагдвал одоо тус улсад хууль бусаар амьдарч буй 11 сая хүн “бүртгэлтэй цагаач” гэсэн статустай болох юм. Хэрэв ийм статустай болж чадвал цаашид АНУ-ын иргэн болох процесс эхлэх боломжтой. 900 гаруй хуудас дамнасан энэ томоохон хууль хууль бус цагаачдад нэг удаагийн маш том боломж олгохын зэрэгцээ Латин Америкийн хууль бус цагаачдын орж ирдэг гол зам болох АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгах тухай ч заасан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























