"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
МАН-ынхныг Төрийн ёслолын албанд хандах учиртай гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авахаар “Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг энэ сарын 14-ний өдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд ирүүлжээ. Уг хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг 22-ны орой Сүхбаатарын талбайн “Чингис хааны хөшөө”-ний урд хэсэгт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэжээ. Тус албан бичгийн хариуд НЗДТГ-аас “Улсын Их Хурлын 2001 оны “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” 16 дугаар тогтоолоор “Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцно” гэж заасан байдаг. Тиймээс дээрх тогтоолын дагуу “Чингис хааны цогцолбор”-ын урд зохион байгуулах сурталчилгааны нээлтийн ажиллагааны зөвшөөрлийг “Төрийн ёслолын албанаас авах ёстой учир “Төрийн ёслолын алба”-нд хандах нь зүйтэй гэсэн 3/1778 дугаар албан бичгийг энэ сарын 16-ны өдөр Монгол Ардын Намд хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл