Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
ЭМЯ-ны экс удирдлагуудын мөрдөн байцаалт дуусаагүй байна
Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа нэгэн хэрэг бол Эрүүл мэндийн яамны экс удирдлагуудтай холбоотой тендерийн хэрэг юм. Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Түмэндэмбэрэл нар нь тус яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан болох нь хэргийн мөрдөн байцаалтаар тогтоожээ. Тэд хэргийг үйлдэхдээ эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэлгүйгээр хуурамч бичиг баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж улсын төсвийн хөрөнгийг онц их хэмжээгээр завшсан байна. Энэ хэрэгт Т, О, Т, Б, Г, Б нарын зургаан хүнийг сэжигтнээр татан шалгаж байна.
Мөн хэргийн мөрдөн байцаалтаар “ЛАБТЕХ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхдаа бүх санхүүжилтийг авсан, мөн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг “Саммитмедикал сервис” ХХК-иар гүйцэтгүүлжээ. Гэтэл гэрээг хавсран гүйцэтгэгчээр оролцсон “Саммит медикал сервис” ХХК нь Имрайн шинэ аппарад оруулж ирж нийлүүлэх ёстой байж. Гэтэл шинэ аппарат авчралгүй хуучин аппарад хилээр оруулжээ. Мөн “Лабтех” ХХК нь ЭМЯ-наас явуулын гурван эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгарч суурьлуулсан тоног төхөөрөмжүүд нь бүгд ХБНГУ-д үйлдвэрлэсэн гэх боловч техникийн хийц, хүчин чадал, бартаа туулах чадвар муутай, автомашинд мэс ажилбар хийхэд байх ёстой эмнэлгийн тоног төхөөрөмж нь бүрэн бус, хятад, солонгос, япон гэх мэт янз бүрийн улсын эмнэлэгийн хэрэгслээр тоноглосон машиныг оруулсан болохыг тогтоожээ.

0 Сэтгэгдэл
*****
Алтанхуяг ийг бас шалгаасай билээ
2013.05.21