Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Хүүгээ зодсон эцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Тавхан настай хуруун чинээхэн хүүхдээ “миний хүүхэд биш” гэж зодож, биед нь хүйтэн мэсээр гэмтэл учруулсан хэрэг сүүлийн үед олныг сэрдхийлгэсэн билээ. Тэгвэл хүүхдүүдийн эрүүл мэндийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүд ямар шатандаа явж байгаа цагдаагийнхан мэдээллэж байна. Таван настай И-г төрсөн эцэг Д нь зодож танхайрч биед нь гэмтэл учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэж бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дахь зүйл анги буюу тарчлаасан гэж буруутгаж байгаа аж.
Мөн таван сартай хүүхдийг эцэг нь хадаастай модоор цохиж биед гэмтэл учруулсан хэргийг бусдын бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж алахыг завдсан гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Хөвсгөл аймагт 15 настай настай хүүхдийг амбаартаа багш нь хорьж байсан хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хүүхдийн эрхийг зөрчиж хууль бусаар хорьж тарчлаан зовоосон гэмт хэрэгт эгч дүү Д нарт Эрүүгийн хуулийн 100-р зүйл тарчлаах, 109-р зүйл 109.2,3-т хүнийг хууль бусаар хорих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Тавхан настай хуруун чинээхэн хүүхдээ “миний хүүхэд биш” гэж зодож, биед нь хүйтэн мэсээр гэмтэл учруулсан хэрэг сүүлийн үед олныг сэрдхийлгэсэн билээ. Тэгвэл хүүхдүүдийн эрүүл мэндийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүд ямар шатандаа явж байгаа цагдаагийнхан мэдээллэж байна. Таван настай И-г төрсөн эцэг Д нь зодож танхайрч биед нь гэмтэл учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэж бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дахь зүйл анги буюу тарчлаасан гэж буруутгаж байгаа аж.Мөн таван сартай хүүхдийг эцэг нь хадаастай модоор цохиж биед гэмтэл учруулсан хэргийг бусдын бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж алахыг завдсан гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2-т зааснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Хөвсгөл аймагт 15 настай настай хүүхдийг амбаартаа багш нь хорьж байсан хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Хүүхдийн эрхийг зөрчиж хууль бусаар хорьж тарчлаан зовоосон гэмт хэрэгт эгч дүү Д нарт Эрүүгийн хуулийн 100-р зүйл тарчлаах, 109-р зүйл 109.2,3-т хүнийг хууль бусаар хорих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл























