Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хамгийн том оршуулгын газар-Вади Аль Салам
Иракийн гэгээн Нажаф хотын Энхтайвны хөндий дэх  исламын шашинтнуудын оршуулгын газар Вади Аль-Салам бол дэлхийн хамгийн том оршуулгын газар юм. Нийтдээ 1485,5 акр газар эзэлдэг энэ ариун газарт хэдэн сая хүний шарил бий. 600 гаруй мянган хүнтэй Нажаф хот  ч өөрөө Иракийн хамгийн том хотуудын нэгэнд зүй ёсоор орно. Вади Аль-Саламын оршуулгын газарт 1400 жилийн тэртээгээс исламын шашинтнуудыг оршоож, нутаглуулж ирсэн гэдэг.
Шийтийн үнэн сүсэгтэн хүмүүсийн хувьд энэ ариун газар мөнхөд нойрсоно гэдэг тун чухал болно. Үе үеийн олон эзэн хаан, султан, хан хүү нар энд мөнхөд нойрсч байдаг юм.

Энд тоосго, гипсээр барьсан янз бүрийн жижиг бунхнууд байдаг. Хөрөнгө чинээ, хэргэм зэрэгтэй явсан талийгаач нарын бунхан арай том, сүрлэг байх жишээтэй. Бас газар дор оршоож, шатаар ордог болгосон шарил ч бий. 1930-1940-өөд оны үеийн оршуулга бас өөрийн гэсэн онцлогтой хэдэн метр өндөрт байрлуулсан байдаг.

2003 оны үес Иракийн дайны үед зэвсэглэсэн дайчид оршуулгын газрыг нуугдах газраа болгон ашиглаж байсан. Америкчууд ч үүнийг нь мэдэж хаагуур орох, хаанаас эрэхээ мэддэг, үүнээс болоод дайны хөлд өртөн энд тэндгүй эвдэрч сүйдсэн байдаг.

Үүний зэрэгцээ 2003 оноос эхэлсэн дайны уршгаар оршуулгын газрын хүрээ нь улам тэлж буй. 40 хувь өссөн гэсэн баримжаа тоо ч бий. Зарим эх сурвалж энэ хэмжээ сүүлийн жилүүдэд арай багасч байгаа гэдэг.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан