"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Тунист исламынхан эмх замбараагүй байдал үүсгэлээ
Тунисын нийслэлд исламын шашинтнууд эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нартай мөргөлдсөнөөс нэг хүн нас барж, 14 хүн хүнд шархадсаны 11 нь цагдаагийн ажилтан байна. Эрх баригчид ”шариатын талынхан” гэдэг байгууллагын их хурлыг террорист ажиллагаатай холбоотой хэмээн хориглосноос хамаг хэрэг эхэлсэн байна. Үүний дараа тус байгууллагын нэг удирдагч өөрийн талынхнаа уриалан ийм байдал үүсгэжээ. Жагсагчид нийслэлийн ойр орчимд бэхлэлт босгож машины дугуй шатаан цагдаагийнхныг чулуугаар шидэлж эхлэхэд үндэсний гвардийн хуягт тээвэрлэгч оруулан цагдаагийнхан нулимс асгаруулагч хий цацсан байна.
Дотоод яамны мэдээгээр бол “Шариатын талынхан” байгууллагыг өмнө нь хоригдол байсан Абу Айяд тэргүүлдэг юм байна. Тэр террорист халдлага үйлдсэнийхээ төлөө 43 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч 2011 оны хувьсгалын дараа өршөөлөөр суллагдсан хүн гэнэ.
Тунисын нийслэлд исламын шашинтнууд эмх замбараагүй байдал үүсгэж цагдаа нартай мөргөлдсөнөөс нэг хүн нас барж, 14 хүн хүнд шархадсаны 11 нь цагдаагийн ажилтан байна. Эрх баригчид ”шариатын талынхан” гэдэг байгууллагын их хурлыг террорист ажиллагаатай холбоотой хэмээн хориглосноос хамаг хэрэг эхэлсэн байна. Үүний дараа тус байгууллагын нэг удирдагч өөрийн талынхнаа уриалан ийм байдал үүсгэжээ. Жагсагчид нийслэлийн ойр орчимд бэхлэлт босгож машины дугуй шатаан цагдаагийнхныг чулуугаар шидэлж эхлэхэд үндэсний гвардийн хуягт тээвэрлэгч оруулан цагдаагийнхан нулимс асгаруулагч хий цацсан байна. Дотоод яамны мэдээгээр бол “Шариатын талынхан” байгууллагыг өмнө нь хоригдол байсан Абу Айяд тэргүүлдэг юм байна. Тэр террорист халдлага үйлдсэнийхээ төлөө 43 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч 2011 оны хувьсгалын дараа өршөөлөөр суллагдсан хүн гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























