Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгосын тухай таван хачирхалтай баримт

Умард Солонгос гэдэг улс үндсэндээ дэлхий дахинд хаалттай бүс нутаг. Гэхдээ очоод үзсэн, тэнд амьдарч байсан хүмүүсийн яриагаар энэ улс бас л сонин орон. Ялангуяа тус улсад тэмдэглэдэг төрийн хэмжээний том баяруудын үеэр юм уу, жаахан марихуан татчихвал энэ улс ч жинхэнэ диваажин  л даа. Хамгийн ойрын таван баримт энэ байна.


1.    Марихуан л бол энэ улсад хар тамхи биш. Умард Солонгост өвс татахыг ер нь нэг их хориглодоггүй гэнэ. Героин ч юм уу жинхэнэ хүнд хар тамхи татах, тарааж түгээвэл цаазаар авах ялтай атлаа мариуханыг мансууруулах бодист тооцохгүй. Үг хэлэх эрхийн оронд өвс татах эрх нь байгаа ч юм бил үү.



2.    Умард Солонгос албан ёсоор Коммунист гүрэн биш гэдгээ зарласан.  БНАСАУ-ын Үндсэн хуулиас коммунист нийгмийн тухай ойлголтыг бүгдийг нь хасч өөрчилсөн. Тэд марксизм-ленинизмын онолыг албан ёсоор “чучхе”-гийн онолоор сольсон нь энэ. Чучхегийн онол нь умард Солонгосын ард түмэн улс орныхоо хөгжил цэцэглэл, дэвшил, ус орны улс төр, эдийн засаг, батлан хамгаалах хүрээний бүхий л салбарт өөрөө өөртөө эзэн гэдэг онол.









3.    Умард Солонгост өнөөдөр 2013 он биш. 1997 оноос мөрдөж байгаа Чучхегийн хуанли ёсоор бол тэнд өнөөдөр 102 оны тавдугаар сар л гарч байгаа юм байна. Чучхегийн хуанлийг аугаа их удирдагч Ким Ир Сений мэндэлсний өдрөөс эхэлж тоолсон гэнэ. Ингээд дэлхий дахины тэмдэглэлт өдрүүдийг ч гэсэн чучхегийн тооллоороо хослуулан нэрлэж хүнийг бүр төөрөлдүүлдэг газар.



4.    Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн энэ улсад бий. Умард Солонгосын нийслэл Пеньян дахь “Тавдугаар сарын өдөр” цэнгэлдэх хүрээлэн нь 150 мянган хүний суудалтайгаараа манай гаригийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. Энд спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан болохоос гадна улс байгуулагдсан, их удирдагчийн төрсөн өдөр зэргийг тэмдэглэнэ. Ийм хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тоглогчид, дуучин бүжигчин, гимнастикч, янз бүрийн үг үсэг, уриа лоозон бүтээх фонд оролцогсод нь үзэгчидтэй бараг тэнцэх хэмжээнд 100 гаруй мянгад хүрдэг байна.
5.    “Сонбун” буюу хүмүүсийг ангилан ялгаварлах бодлого. Умард Солонгост мөрддөг нэг зарчим бол ард иргэдийг нийгмийн байдлаар нь ялгаварладаг “Сонбун” гэдэг тогтолцоо. Гол шалгуур нь улс, төр эдийн засгийн талаарх гарал, төрөл төрөгсдөөс нь хэн ямар хүн өнөөгийн дэглэмд ямар алба хашиж байгаа зэрэг болно. Одоо 51 ийм сонбун үйлчилж байгаа гэнэ. Хамгийн сайн сонбунд орж байгаа хүн бол ер нь л тансаг. Боловсрол олж авна, цэргийн алба хаана, намд элсэнэ, хүнсний хангамж эдэлнэ. За тааруухан сонбуны хүмүүс бол энэ бүхнийг эдлэх бүү хэл мэдэх ч үгүй.
Умард Солонгост цаг агаарын таагүй байдал, ган болж байгаагаас хөдөө нутагт өлсгөлөн болж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өлсгөлөнгөөс болж 10 мянга гаруй хүн нас барсан гэсэн мэдээ байна. Үүнээс ч аймаар мэдээ тархаж байгаа нь өлсгөлөнгөөс болж хүний мах идэх явдал. Энэ тухай  японы мэдээллийн Asia Press агентлаг дамжуулж байна. Хөдөөгийн нэгэн эр махыг нь идэхийн тулд хоёр хүүхдээ буудаж алсныг эхнэр нь эрх баригчдад мэдээлжээ. Өнгөрсөн  онд гэхэд л тус улсад хүний мах идсэн хэргээр гурван ч хүнийг цаазалсан гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн юм.  

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан