"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Польшийн Сенатын тэргүүний айлчлал эхэллээ
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич манай улсад өнөөдрөөс албан ёсны айлчлал хийж байна. Ноён Богдан Борусевичийг өнөөдөр өглөө Чингис хаан олон улсын нийсэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
УИХ-ын дарга З.Энхболд Ноён Богдан Борусевичийг 11 цагаас Сүхбаатарын талбайд угтан авах юм. Улмаар Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.
Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд Ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич манай улсад өнөөдрөөс албан ёсны айлчлал хийж байна. Ноён Богдан Борусевичийг өнөөдөр өглөө Чингис хаан олон улсын нийсэх буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс угтан авлаа.УИХ-ын дарга З.Энхболд Ноён Богдан Борусевичийг 11 цагаас Сүхбаатарын талбайд угтан авах юм. Улмаар Чингис хааны хөшөөнд хамтдаа хүндэтгэл үзүүлнэ. Түүнчлэн Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурах ёслол болсны дараа парламентын тэргүүн зочныг албан өрөөндөө хүлээж авч уулзахаар төлөвлөөд байна.
Дөрөв хоног үргэлжлэх айлчлалын хүрээнд Ноён Богдан Борусевич Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхахын зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзахаар төлөвлөөд байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл























