Бүгд Найрамдах Ардчилсан Конго гэж нэг улс байна аа. Өнгөрсөн он жилүүдэд үндэстэн хоорондын мөргөөлдөөнд автаад байсан энэ оронд өчнөөн мянган хүн алагдаж шархадсан. Үүний зэрэгцээ дайны хөлд эдийн засаг нь сүйрч байхад аль аль талын үйлдсэн нэгэн аймшигт хэрэг бол хүүхнүүдийг хүчиндэх. Ийм гэмт хэрэгтнүүд бол иргэдийн дундаас ч, зэвсэгт дайчид, янз бүрийн зэвсэгт бүлэглэл, гадаадын дайчид, засгийн газрын армийнхан гээд....ер нь л бүгд. Тэд охид хүүхнүүдийг хэсэг бүлгээрээ хүчиндэхийн зэрэгцээ гартаа таарсан зүйл буу, шийдэм, саваа хэрэглэж тамлана. Шууд л хүүхдүүд, эр нөхөр, төрөл төрөгсөд, хөшүүдийнх нь нүдэн дээр хүчиндэнэ. Охид хүүхнүүдийг хүчиндэнэ гэдэг дайны залхаан цээрлүүлэх, эсрэг талаа дийлж байгаагаа харуулах нэг арга байж.
НҮБ-ын тайлангаар Өмнөд Кивуд гэхэд л өдөрт 40 эмэгтэйг хүчинддэг гэсэн тоо гаргаж байж.2005-2007 онд энэ мужид 14200 эмэгтэй хүчиндүүлсэн гэсэн бүртгэл байдаг. Умард Кивуд гэхэд л сард дунджаар 350 тохиолдол бүртгүүлж байж. Гэтэл үүнийгээ зарлаад байлгүй таг дарчихсан хэдэн ч тохиолдол байгаа юм билээ. Эдгээр тоо бол эрүүл ухаанд буумгүй тоо. Хүчиндүүлнэ гэдэг аймшигтай үр дагавартай. Сэтгэл санааны хямрал, эрүүл мэндийн хохирол, хүсээгүй жирэмслэлт, Африкаар нэг тархсан ДОХ гээд л....
1. Конгийн арми, генерал Лорент Нкудагийн хүчний хооронд болсон мөргөлдөөний үед мянга мянган конгочууд Гому хот руу дүрвэсний нэг нь энэ бүсгүй.
2. Генералын цэргүүдийн байрлалыг засгийн газрын цэргүүд буудаж байгаа нь
3. Хүний үхэл бол юу ч биш. Дээгүүр нь гишгээд, үгүй юм гэхэд харайгаад л гарна.
4. Цэргүүдэд хүчиндүүлж жирэмсэн болсон 18 настай эмэгтэй . Төрөх үед хүүхэд нь нас барсан. Төрөхийн хүндрэлийн улмаас мэс засалд орох гэж байгаа нь энэ.
5. Дүрвэгсэд, сумны хонгио.
6. Кибати хот руу дүрвэгсэд. Чухамдаа энэ хүмүүст хоноглох газар ч алга, хөл дүүжлэх унаа ч алга. Сөргөлдөгч талууд хэзээ дайраад ороод ирэхийг хэн мэднэ.
7. Хүчирхийлэлд өртөгсдөд сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх төвийн ажилтан Мама Миска, гэмт хэргийн золиос болсон 10 настай охинтой ярилцаж байна. 10 настай Забибу охиныг төмсөө хурааж байхад нь Ард түмнийг хамгаалах Үндэсний конгрессийн хоёр цэрэг хүчиндсэн. 2001 онд Мама Масикагийн нөхрийг алаад 12 хүн түүнийг хүчиндсэн. 12,14 настай хоёр охиныг нь ч зэргэлдээ өрөөнд нь хүчиндсэн гэдэг. Гурван жилийн дараа л энэ бүсгүй сэтгэл зүйн хувьд арай гайгүй болж, сэргэн өөртэйгээ ижил бүсгүйчүүдэд туслах болжээ.
8. 28 настай Ашуг бас л талбайдаа ажиллаж байхад нь таван цэрэг хүчиндсэний улмаас эмнэлэгт хэвтсэн нь энэ.
9. Мэс засал хийлгэхээр хүлээж байгаа бүсгүй.
10. Хүчиндүүлээд жирэмсэн болсон 18 настай бүсгүйд мэс засал хийх гэж байгаа эмч....
11. Гурван цэрэг хүчиндээд, бас буудаад орхисон 25 настай Нцигире бүсгүй. Сумны шарх нь хэдий эдгэрсэн ч одоо тэр ярьж чадахгүй, бүхий л өдөржингөө хэвтэж байдаг болсон.
12. Хүчиндүүлээд бас буудуулж шархадсан эмэгтэй явж чадахаа больсон болохоор одоо протез хийлгэж байна.
13. Засгийн газрын цэрэг хамгаалалтад
14. Үхэл хагацал бол өдөр бүрий. Тосгон руу засгийн газрын цэргүүд дайрах үеэр алагдсан хоёр бүсгүйг оршуулахын өмнө.
15. Дүрвэгчдийн лагерь байгуулах гэж байна.
16. Эмнэлгийн хашаандах хүүхдүүд НҮБ-ын байгууллага хүнс тараахыг хүлээж байна.
17. Дүрвэгсдийн лагерь.
18. Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргийн тухай сонсох шүүх хурлын гадаа
19. Улаан зааглмай нийгэмлэг, НҮБ-ын байгууллагууд л дүрвэгсдийн лагерьт хүнс бараа тарааж байсан. Гэхдээ тэд хаа сайгүй болж байсан хүчирхийллийг нэг бүрчлэн зогсоож эмэгтэйчүүдийг хамгаалж яаж чадах вэ дээ.
20. 70 гарсан хүн ч энэ аймшигт хүчирхийллийн золиос болж байсан даа.