"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Башар Асад огцрох бодолгүй байна

Сирийн ерөнхийлөгч Башар Асад ээлжит сонгууль болтол албан тушаалаасаа огцрох бодолгүй байна хэмээн аргентины хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсаныг Associated Press агентлаг дамжууллаа. Түүнийг огцруулах гэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, улмаар иргэний дайн болж өргөжин нийтдээ 70 гаруй мянган хүний амь үрэгдээд байгаа юм. Сөрөг хүчнийхэн Асадыг огцруулах асуудлаар яриа хэлэлцээ хийе гэж шаардсаар байгаа ч ерөнхийлөгч өөрөө “ард түмний шийдээгүй асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэхгүй” гэж байна. Тэр бас “Би өөрийнхөө үүргээс татгалзаж зайлдаг тийм хүн биш” гэжээ. 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний явцад сөрөг хүчнийхэн Башар Асад тэргүүтэй засгийн газар хүний эрхийг зөрчиж хүчирхийлэл үйлдэж байна гэж байгаа бол Засгийн газрын талынхан тэднийг барууны болон исламын бүлэглэлийн дэмжлэгтэй зэвсэглэсэн дээрэмчид, алан хядагчид гэж байгаа юм.
Өнгөрсөн хоёр жилд болсн мөргөлдөөн, иргэний дайны улмаас улс орны эдийн засагт учирсан хохирлыг арилгаж, сэргээхэд ойролцоогоор 28 тэрбум ам.доллар шаардагдана гэж Сирийн Төлөвлөгааний дэд сайд Абдулла аль-Дардия нэгэнтээ хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл