“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Орост бас хүүхэд зодож байгаа бичлэг дуулиан тарилаа
ОХУ-ын Амур мужийн Мазановскийн районы Пионер тосгоны хүүхдийн цэцэрлэгт 17 натай бүсгүй тав зургаан настны хүүг суран бүсээр ороолгож байснаа хөл гараараа зодож байгаа бичлэгийг интернетэд тавьсан нь бас дуулиан тарилаа. Бүр зориудаар ил тод хийсэн энэ бичлэг дээр бүсгүй энэ бүхэндээ баясан инээмсэглэж болж байгаа үйл явдлыг тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгчид ингэж багчуудыг чимээгүй унтах, нам гүм байхыг нь даалгадаг бололтой. “Байгууллагын удирдлагууд энэ бичлэгийг өнөөдр үзэж байгаа. Бас Боловсролын яам, прокурорт хандаж байгаа. Мэдээж хуулийн байгууллагууд хянаж үйл явдлын нөхцөл байдлыг тогтооно байх” гэж хэвлэлийнхэн мэдэгджээ. Хэвлэлийн мэдээлснээр насанд хүрээгүй энэ бүсгүй хотын нэг коллежид сурдаг бололтой. Тэр энэ цэцэрлэгт хагас сар хэртэй ажилласан гэнэ. Энэ нь цэцэрлэг ч биш дотуур байртай нэгэн сургууль юм байна. Хотын прокурорын байгууллага тухай цэцэрлэг, бүсгүй хэн болохыг бүгдийг нь тогтоогоод ажилтнуудаас нь тодруулга авч эхэлсэн байна.

Амур мужийн Боловсролын яам энэ талаарх сэтгүүлчдийн асуултад тус районы дотуур байртай тавдугаар сургуульд үнэхээр ийм явдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. ОХУ-ын Мөрдөн байцаах газрын сайтад бас энд ийм явдал болсныг мэдэгдээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг бичсэн байна.
Дотуур байртай сургуулийн захирал болон бусад хүмүүжүүлэгчид ийм явдал болсныг мэдээгүй гэжээ.

0 Сэтгэгдэл