"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Н.Алтанхуяг: МИАТ-ын мөнгийг яаж зувчуулах вэ гэсэн санаатай хүн олон болсон
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ.
Хууль сахиулах тогтолцооны шинэтгэл, авилгагүй нийгмийн төлөөх түншлэл, ардчилсан боловсрол иргэнийн оролцоо, шүүх эрх мэдлийн шинэтгэл зэрэг хууль зүйн салбарын олон асуудлаар хэлэлцэж байгаа энэ чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа гол ажлуудын нэг нь хүнд суртал, авилга хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох явдал юм. Шударга бус явдал өнөөдөр монголын нийгэмд газар авсан байна. Өөрийн гэсэн онгоцтой болчихоё гэхээсээ илүү МИАТ-ын мөнгийг яаж зувчуулах вэ гэсэн санаатай хүн олон болсон байна. Дорнодынхоо газрын тосыг боловсруулаад шатахуунтай болъё гэж бодохоосоо өмнө нефтийн бүтээгдхүүнийг ганцхан компаниас авч байгаад үнийг нь өсгөж дундаас нь хэдэн төгрөг авчихая гэсэн бодолтой хэсэг бүлэг бий болсон байсан нь нууц биш. Ийм шударга бус зүйлээс хурдан салж, хуулийн өмнө иргэн бүр адилхан байх нөхцлийг бүрдүүлэхэд энэ удаагийн чуулган ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд оролцож үг хэллээ.Хууль сахиулах тогтолцооны шинэтгэл, авилгагүй нийгмийн төлөөх түншлэл, ардчилсан боловсрол иргэнийн оролцоо, шүүх эрх мэдлийн шинэтгэл зэрэг хууль зүйн салбарын олон асуудлаар хэлэлцэж байгаа энэ чуулганд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

0 Сэтгэгдэл