"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Жохар Царнаев бөмбөг дэлбэлсэн тухайгаа цусаараа бичсэн байжээ
АНУ-ын Бостон хотод бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Жохар Царнаев шархадчихаад цагдаагаас зугтаж завин дээр нуугдаж байхдаа завины дотор талын ханан дээр цусаараа энэ халдлагыг АНУ-аас Ирак, Афганистаны мусульманчуудын эсрэг явуулж байгаа хатуу бодлогын хариуд хийсэн гэдгээ бичсэн байжээ. Тэр бичлэгээ “Нэг мусульман хүнд халдана гэдэг бүх мусульманчуудад халдаж байна гэсэн үг” гэж төгсгөсөн байсан гэнэ. Жохар бас өөрийн ах Тамерланыхаа тухайд тэр аль хэдийнээ эр хүний ёсоор диваажинд очсон, би ч одоо араас нь очно гэсэн байжээ.
Энэ бүх бичлэгээс үзэхэд 19 настай Царнаев хэдийнээ үхэхэд бэлтгэж цагдаагийнхан түүнийг олохгүй гэдэгт итгэж байсан бололтой. Түүнийг шархадчихаад Бостоны хот орчмын байшингийн арын хашаанд завинд нуугдаж байхад нь дөрөвдүгээр сарын 19-нд олж баривчлан шоронгийн эмнэлэгт хүргэсэн юм. Тэрээр хүзүү хоолойдоо шархадсан байсан бол түүний ах 26 настай Тамерлан цагдаа нартай буудалцаж байхдаа нас барсан юм.
Жохар Царнаевыг гүйлтийн тэмцээний барины газарт хоёр бөмбөг дэлбэлж гурван хүний амь нас хөнөөн 260 орчим хүнийг шархдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
АНУ-ын Бостон хотод бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Жохар Царнаев шархадчихаад цагдаагаас зугтаж завин дээр нуугдаж байхдаа завины дотор талын ханан дээр цусаараа энэ халдлагыг АНУ-аас Ирак, Афганистаны мусульманчуудын эсрэг явуулж байгаа хатуу бодлогын хариуд хийсэн гэдгээ бичсэн байжээ. Тэр бичлэгээ “Нэг мусульман хүнд халдана гэдэг бүх мусульманчуудад халдаж байна гэсэн үг” гэж төгсгөсөн байсан гэнэ. Жохар бас өөрийн ах Тамерланыхаа тухайд тэр аль хэдийнээ эр хүний ёсоор диваажинд очсон, би ч одоо араас нь очно гэсэн байжээ. Энэ бүх бичлэгээс үзэхэд 19 настай Царнаев хэдийнээ үхэхэд бэлтгэж цагдаагийнхан түүнийг олохгүй гэдэгт итгэж байсан бололтой. Түүнийг шархадчихаад Бостоны хот орчмын байшингийн арын хашаанд завинд нуугдаж байхад нь дөрөвдүгээр сарын 19-нд олж баривчлан шоронгийн эмнэлэгт хүргэсэн юм. Тэрээр хүзүү хоолойдоо шархадсан байсан бол түүний ах 26 настай Тамерлан цагдаа нартай буудалцаж байхдаа нас барсан юм.
Жохар Царнаевыг гүйлтийн тэмцээний барины газарт хоёр бөмбөг дэлбэлж гурван хүний амь нас хөнөөн 260 орчим хүнийг шархдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























