"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Л.ЭРДЭНЭЧИМЭГ: АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ХАШААН ДОТОР ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛООГҮЙ
Тамхины тухай хууль энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн мэдээлэл УИХ-ын зарим гишүүнд ирсэн байна. Түүнчлэн иргэд уг хуулийн талаар буруу зөрүү ойлголттой байгаа учир УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Тамхийг албан байгууллагын гадаа болон хашаан дотор татаж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй гэлээ. Гэтэл хуульд ийм заалт байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байсан санагдана.
-Энэ хуулиар зөвхөн утаат тамхинд л хяналт тавьж байгаа. Бусад төрлийн тамхи хамаарахгүй. Тамхи татахыг хориглосон заалтууд нь ард иргэдэд түлхүү үйлчлэх учиртай. Байгууллага дотор тамхи татахыг бүрмөсөн хориглосон. Манайхан тамхи татах болон худалдаалж болохгүй газрыг хооронд нь хольж ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, хуулиар ажлын байрны гадаах орчинд тамхи татахыг хориглоогүй. Хэрэв тухайн байгууллага ажилтнуудаа байгууллагынхаа хашаан дотор тамхи татуулахгүй гэж байвал дотоод журамдаа тусгах ёстой. Мөн тамхи татах цэгийг тусгаж өгнө. Түүнээс гадна орцны гадаа болон гудамжинд тамхи татах эрх нээлттэй. Үүнийг СӨХ-ны дарга нар зөвшөөрөхгүй бол журам гаргаж болно. Дэлхий нийт тамхитай тууштай тэмцэж байна. Олон улсын туршлагаас харахад ийм ажил байнга эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Эсэргүүцэгчдийн цаад эзэд нь тамхи импортоор оруулж ирдэг болон үйлдвэрлэдэг компаниуд байх жишээтэй. Тэд “Энэ хуульд тохирохгүй зарим заалтыг авч хая” гэж зарим гишүүнд хэлсэн байна лээ. Бид тэдний дураар энэ хуулийн зүйл заалтыг өөрчлөхгүй. Түүнчлэн уг хуульд хөдөө хээр тамхи татахыг хориглосон заалт орсон гэсэн буруу мэдээлэл иргэдийн дунд байна. Ийм заалт байхгүй. Хууль батлах явцад уг заалтыг оруулах санал зарим гишүүнээс гарсан ч Байнгын хороогоор дэмжлэг аваагүй. Харин олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Хэрэв тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга нь тамхи татуулахгүй гэвэл тэр хэсэгт тэмдэг тэмдэглэгээ хийж, тамхи татах цэг гаргах учиртай.
-Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнаас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй гэсэн заалт хуульд орсон. Энэ нь өрхийн бизнес эрхэлдэг хүмүүст сөргөөр нөлөөлөх болсон гэсэн шүүмжлэл байгаа тухайд?
-Хуулийн энэ заалт сурагчдын тамхи татах явдлыг эрс багасгасан гэж багш нар ярьж байна лээ. Учир нь, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дийлэнх нь хичээлийнхээ завсарлагаанаар дэлгүүр рүү гүйж тамхи авдаг юм байна. Зайг 500 метр болгож холдуулснаар энэ байдал бараг арилсан гэсэн. Энэ зайг хол байна хэмээн “500-100” холбоо байгуулагдан бидэнд өргөх бичиг барьсан. Хэдийгээр өрхийн бизнес эрхэлдэг иргэдэд хохиролтой байгаа ч бид өсвөр насныхныг тамхинаас хол байлгахын тулд уг заалтаа цуцлахгүй. Сумын төвд ч мөн адил ийм заалт үйлчилнэ.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд торгууль ногдуулсан бэ. Торгуулийн мөнгийг юунд зарцуулах вэ?
-Хуульд торгуулийн хэмжээг тогтоож өгсөн. Иргэд баг, сум, аймаг, нийслэлийн захиргаа руу гомдлоо явуулсны дараа асуудлыг шийдвэрлэнэ. Торгуулийг МХЕГ-ын байцаагч тавьж байгаа. Одоогоор хэчнээн хүн торгуулсан талаархи мэдээллийг холбогдох байгууллагаас аваагүй байна.
Тамхины тухай хууль энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн мэдээлэл УИХ-ын зарим гишүүнд ирсэн байна. Түүнчлэн иргэд уг хуулийн талаар буруу зөрүү ойлголттой байгаа учир УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулав.-Тамхийг албан байгууллагын гадаа болон хашаан дотор татаж болохгүй гэсэн заалт хуульд байхгүй гэлээ. Гэтэл хуульд ийм заалт байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байсан санагдана.
-Энэ хуулиар зөвхөн утаат тамхинд л хяналт тавьж байгаа. Бусад төрлийн тамхи хамаарахгүй. Тамхи татахыг хориглосон заалтууд нь ард иргэдэд түлхүү үйлчлэх учиртай. Байгууллага дотор тамхи татахыг бүрмөсөн хориглосон. Манайхан тамхи татах болон худалдаалж болохгүй газрыг хооронд нь хольж ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, хуулиар ажлын байрны гадаах орчинд тамхи татахыг хориглоогүй. Хэрэв тухайн байгууллага ажилтнуудаа байгууллагынхаа хашаан дотор тамхи татуулахгүй гэж байвал дотоод журамдаа тусгах ёстой. Мөн тамхи татах цэгийг тусгаж өгнө. Түүнээс гадна орцны гадаа болон гудамжинд тамхи татах эрх нээлттэй. Үүнийг СӨХ-ны дарга нар зөвшөөрөхгүй бол журам гаргаж болно. Дэлхий нийт тамхитай тууштай тэмцэж байна. Олон улсын туршлагаас харахад ийм ажил байнга эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Эсэргүүцэгчдийн цаад эзэд нь тамхи импортоор оруулж ирдэг болон үйлдвэрлэдэг компаниуд байх жишээтэй. Тэд “Энэ хуульд тохирохгүй зарим заалтыг авч хая” гэж зарим гишүүнд хэлсэн байна лээ. Бид тэдний дураар энэ хуулийн зүйл заалтыг өөрчлөхгүй. Түүнчлэн уг хуульд хөдөө хээр тамхи татахыг хориглосон заалт орсон гэсэн буруу мэдээлэл иргэдийн дунд байна. Ийм заалт байхгүй. Хууль батлах явцад уг заалтыг оруулах санал зарим гишүүнээс гарсан ч Байнгын хороогоор дэмжлэг аваагүй. Харин олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Хэрэв тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга нь тамхи татуулахгүй гэвэл тэр хэсэгт тэмдэг тэмдэглэгээ хийж, тамхи татах цэг гаргах учиртай.
-Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнаас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй гэсэн заалт хуульд орсон. Энэ нь өрхийн бизнес эрхэлдэг хүмүүст сөргөөр нөлөөлөх болсон гэсэн шүүмжлэл байгаа тухайд?
-Хуулийн энэ заалт сурагчдын тамхи татах явдлыг эрс багасгасан гэж багш нар ярьж байна лээ. Учир нь, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дийлэнх нь хичээлийнхээ завсарлагаанаар дэлгүүр рүү гүйж тамхи авдаг юм байна. Зайг 500 метр болгож холдуулснаар энэ байдал бараг арилсан гэсэн. Энэ зайг хол байна хэмээн “500-100” холбоо байгуулагдан бидэнд өргөх бичиг барьсан. Хэдийгээр өрхийн бизнес эрхэлдэг иргэдэд хохиролтой байгаа ч бид өсвөр насныхныг тамхинаас хол байлгахын тулд уг заалтаа цуцлахгүй. Сумын төвд ч мөн адил ийм заалт үйлчилнэ.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнд торгууль ногдуулсан бэ. Торгуулийн мөнгийг юунд зарцуулах вэ?
-Хуульд торгуулийн хэмжээг тогтоож өгсөн. Иргэд баг, сум, аймаг, нийслэлийн захиргаа руу гомдлоо явуулсны дараа асуудлыг шийдвэрлэнэ. Торгуулийг МХЕГ-ын байцаагч тавьж байгаа. Одоогоор хэчнээн хүн торгуулсан талаархи мэдээллийг холбогдох байгууллагаас аваагүй байна.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Дэмжигч
Энэ хууль гарсанд тун баяртай байна. Тамхи татахгүй бол үхэх үү? Үгүй ш дээ. Хуулийн хүчийг сулруулсан өөрчлөлт оруулж болохгүй шүү. Эмэгтэй гишүүддээ хамгийн зөв хууль санаачилж батлуулсан явдалд баяр хүргэе!
2013.05.18























