"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Британи эр өөр ертөнц рүү орох цонх олжээ
Их Британийн Брайтон хотын эх баригчдад нутгийн нэгэн иргэн захидал бичиж өөрийнхөө хотод өөр ертөнц рүү нэвтрэх цонх, хаалга байгааг мэдэгдсэн байна. Тэр захидалдаа нохойгоо зугаалуулж явтал гэнэт огт өөр гариг ертөнц харагдсан гэж бичжээ. “Нохойтойгоо явж байтал яг Монреаль Роудын тэнд гэнэ хаалга нээгдэж огт өөр ертөнц, өөр цаг үе харагдсан” гэсэн байна. Тэр бас тэр гарц, нүхийг сонирхох бодолтой байсан ч ямар нэг аюул тохиолдож мэднэ гэж айгаад нохойгоо оруулдаг юм бил үү гэж бодсон гээд “Магадгүй энэ нь нийгэмд аюултай байж мэдэх юм.Та бүхний хариуг хүлээж байна” гэж захидалдаа бичжээ.
Эрх баригчид, албан тушаалтнууд захидалд ямар нэгэн хариу өгөөгүй байтал нөгөө хүнээс маргааш нь хоёр дахь захидал ирсэн байна. Түүнд “Би саяхан та нарт өөр ертөнцийн хаалганы тухай бичсэн. Гэтэл одоо байдал улам бүр дордож байна. Нөгөө цонхноос сонин шар өнгийн гэрэл гарч түүгээр маш том могой гарах нь” гэж бичсэн байсан гэнэ.
Брайтоны эрх баригчид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч цаашид мөрдөн шалгах бодолгүй байгаа юм байна.
Их Британийн Брайтон хотын эх баригчдад нутгийн нэгэн иргэн захидал бичиж өөрийнхөө хотод өөр ертөнц рүү нэвтрэх цонх, хаалга байгааг мэдэгдсэн байна. Тэр захидалдаа нохойгоо зугаалуулж явтал гэнэт огт өөр гариг ертөнц харагдсан гэж бичжээ. “Нохойтойгоо явж байтал яг Монреаль Роудын тэнд гэнэ хаалга нээгдэж огт өөр ертөнц, өөр цаг үе харагдсан” гэсэн байна. Тэр бас тэр гарц, нүхийг сонирхох бодолтой байсан ч ямар нэг аюул тохиолдож мэднэ гэж айгаад нохойгоо оруулдаг юм бил үү гэж бодсон гээд “Магадгүй энэ нь нийгэмд аюултай байж мэдэх юм.Та бүхний хариуг хүлээж байна” гэж захидалдаа бичжээ. Эрх баригчид, албан тушаалтнууд захидалд ямар нэгэн хариу өгөөгүй байтал нөгөө хүнээс маргааш нь хоёр дахь захидал ирсэн байна. Түүнд “Би саяхан та нарт өөр ертөнцийн хаалганы тухай бичсэн. Гэтэл одоо байдал улам бүр дордож байна. Нөгөө цонхноос сонин шар өнгийн гэрэл гарч түүгээр маш том могой гарах нь” гэж бичсэн байсан гэнэ.
Брайтоны эрх баригчид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч цаашид мөрдөн шалгах бодолгүй байгаа юм байна.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























