“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадад үйлдвэрлэсэн хуурамч бараануудыг устгав
Хятадын цагдаагийнхан дэлхийн нэртэй брэндүүдийг дуурайлган үйлдвэрлэсэн 21 сая ам.долларын үнэ бүхий хуурамч барааг устгажээ. Хуурамч бараа дунд дарс, тамхинаас эхлээд эмэгтэйчүүдийн гоо сайхны бараа, цүнх, цахилгаан бараа гээд олон нэр төрлийн зүйл багтаж байжээ. НҮБ-ын тооцоогоор 2008-2010 онд дэлхий даяар үйлдвэрлэсэн хуурамч барааны 75 хувь нь Хятадаас гаралтай байсан бөгөөд энэ төрлийн худалдаа дэлхийн нийт худалдааны хоёр хувийг эзэлж, 90 тэрбум ам.доллар эргэлдүүлж байна.
Өнгөрсөн онд Хятадын Шенян хотод цагдаа нар хуурамч бараа бүтээгдэхүүн хурааж авах гэж байна гэсэн дуулианаар тус хотын бүх дэлгүүр үүдээ барьж байсан түүх бий. Бараагаа хураалгахаас айсан дэлгүүрийн эзэд хэсэгтээ хаалгаа барьж, хотын удирдлагууд нь дэлгүүрээ ажиллуулахыг гуйсны эцэст нээгдэж байсан юм.


Барууны загварын томоохон компаниудын гомдлоор Хятадын хууль хяналтынхан өнгөрсөн арваннэгдүгээр сард шалгалт хийж, дэлхийн нэртэй брэндүүдийг дуурайлган хийсэн нэг сая шахам хуурамч цүнх хурааж, 73 хүний баривчилж байв. Тэдгээр хуурамч бараа дунд Louis Vuitton, Hermes, Coach-ийн дуураймал 20 мянган ширхэг цүнх байсан байна. Үүнээс ч өмнө, 2012 оны долдугаар сард цагдаагийнхны бас нэгэн томоохон шалгалтын үеэр 190 хотоос 117 сая ам.долларын үнэ бүхий хуурамч бараа хураан авч, 2000 гаруй хүн баривчилсан юм.
Хятадыг хүчирхаг гүрэн болоход хамгийн их саад болж байгаа явдал бол хуурамч бараа, найдваргүй хүнсний зүйл шүү дээ. Химийн хорыг дэндүү их хэрэглэх юм.
Хятадын цагдаагийнхан дэлхийн нэртэй брэндүүдийг дуурайлган үйлдвэрлэсэн 21 сая ам.долларын үнэ бүхий хуурамч барааг устгажээ. Хуурамч бараа дунд дарс, тамхинаас эхлээд эмэгтэйчүүдийн гоо сайхны бараа, цүнх, цахилгаан бараа гээд олон нэр төрлийн зүйл багтаж байжээ. НҮБ-ын тооцоогоор 2008-2010 онд дэлхий даяар үйлдвэрлэсэн хуурамч барааны 75 хувь нь Хятадаас гаралтай байсан бөгөөд энэ төрлийн худалдаа дэлхийн нийт худалдааны хоёр хувийг эзэлж, 90 тэрбум ам.доллар эргэлдүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын Шенян хотод цагдаа нар хуурамч бараа бүтээгдэхүүн хурааж авах гэж байна гэсэн дуулианаар тус хотын бүх дэлгүүр үүдээ барьж байсан түүх бий. Бараагаа хураалгахаас айсан дэлгүүрийн эзэд хэсэгтээ хаалгаа барьж, хотын удирдлагууд нь дэлгүүрээ ажиллуулахыг гуйсны эцэст нээгдэж байсан юм.


Барууны загварын томоохон компаниудын гомдлоор Хятадын хууль хяналтынхан өнгөрсөн арваннэгдүгээр сард шалгалт хийж, дэлхийн нэртэй брэндүүдийг дуурайлган хийсэн нэг сая шахам хуурамч цүнх хурааж, 73 хүний баривчилж байв. Тэдгээр хуурамч бараа дунд Louis Vuitton, Hermes, Coach-ийн дуураймал 20 мянган ширхэг цүнх байсан байна. Үүнээс ч өмнө, 2012 оны долдугаар сард цагдаагийнхны бас нэгэн томоохон шалгалтын үеэр 190 хотоос 117 сая ам.долларын үнэ бүхий хуурамч бараа хураан авч, 2000 гаруй хүн баривчилсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
*****
манай 2 хөрш ч их чангарч байна даа Манайх бас даган чангарах хэрэгтэй дээ
2013.05.16
2013.05.16























