"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Оросын тусгай ажилтныг сая еврогоор элсүүлэх гэж байжээ
Оросын сөрөг тагнуулын албаныхны саяхан саатуулсан, АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуул Фогл Москва дахь ЭСЯ-ны улстөрийн хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалаар халхавчлан оросын тусгай албаны хүнийг элсүүлэн авч, хамтран ажиллахдаа жилд нэг сая еврогийн хөлс амлаж байжээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын хүний нөөцийн газрын ажилтан Фогл Райан Кристофер гэгчийг оросын тусгай албаны нэг ажилтныг элсүүлэхээр ятгаж байх үед нь 14-ний шөнө баривчилсан юм. Тэр үед түүнд тусгай техник хэрэгсэл, оросын ажилтныг элсүүлэх бичмэл заавар удирдамж, их хэмжээний мөнгө, зүсээ хувиргахад хэрэглэх хиймэл үс зэрэг зүйлс байжээ.

Дипломат ажилтныг нь баривчилсан тухайгаа ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва дахь АНУ-ын Элчин сайд Майкл Макфолд мэдэгдсэн ч албан ёсоор ямар нэгэн тайлбар, хариу өгөөгүй байгаа юм байна.

Үүний өмнө 2009 онд бас Оросын Сочи хотод гүржийн тусгай албаны мэдээллийн сүлжээ байгуулах гэж орост хууль бусаар орж ирсэн гүржийн тагнуулын ажилтан Мамуки Майсуразег баривчилж байсан юм. Тэрээр гүржийн тагнуулын албаны мөнгөөр Сочид кафе нээж эндээ гадаадын тусгай албадын өндөр тушаалтнуудыг цуглуулж холбоо тогтоож байсан нь илэрсэн юм.

Оросын сөрөг тагнуулын албаныхны саяхан саатуулсан, АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуул Фогл Москва дахь ЭСЯ-ны улстөрийн хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалаар халхавчлан оросын тусгай албаны хүнийг элсүүлэн авч, хамтран ажиллахдаа жилд нэг сая еврогийн хөлс амлаж байжээ. АНУ-ын Тагнуулын төв газрын хүний нөөцийн газрын ажилтан Фогл Райан Кристофер гэгчийг оросын тусгай албаны нэг ажилтныг элсүүлэхээр ятгаж байх үед нь 14-ний шөнө баривчилсан юм. Тэр үед түүнд тусгай техник хэрэгсэл, оросын ажилтныг элсүүлэх бичмэл заавар удирдамж, их хэмжээний мөнгө, зүсээ хувиргахад хэрэглэх хиймэл үс зэрэг зүйлс байжээ.

0 Сэтгэгдэл