"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Барак Обама сэтгүүлчдийн эх сурвалжийг хамгаалах хуулийг дэмжлээ
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдийн эх сурвалжийг төрийн байгууллагууд, эрх мэдэлтнүүдээс хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барих хэрэгтэй гэснийг өчигдөр Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээр хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгджээ. Сүүлийн үед Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлчдийн утсыг хууль бусаар чагнасан мэдээлэл тархаад байгаатай холбогдуулаад Барак Обама ингэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч конгрессын гишүүдтэй утсаар ярьж хуулийн төслийг яаравчлах хэрэгтэйг сануулсан гэж Жей Карни хэлсэн байна.
“Ерөнхийлөгч угаасаа энэ хуулийг эртнээс дэмжиж байсан. 2009 онд хуулийн төслийг ярьж, эхний төслийг нь сонсч эхлэхэд хэвлэл мэдээллийн олон байгууллага дэмжиж байсан юм” гэж Ж.Карни хэлжээ. Карнигийн хэлж байгаагаар бол Барак Обама энэ хуулийн төсөл дээр ардчилсан намаас нэр дэвшиж гарсан сенатч Чарльз Шумертай хамтран ажиллаж, төслөө конгресст өргөн барих юм байна.
Ноцтой асуудлаар дуулиан дэгдэж үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн муу үр дагавар дагуулах вий гэдгийг ерөнхийлөгч бас анхаарч байгаа гэж цагаан ордны төлөөлөгч хэлжээ.
АНУ-ын Хуульзүйн яам харин өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлчдийн утсыг яагаад чагнасан тухайгаа тайлбарлаагүй байна. Харин агентлагийнхан болохоор алан хядагч “Аль-Кайда” бүлгээс АНУ-ын эсрэг хийх гэж байсан халдлагын талаарх Тагнуулын төв газрын ажиллагааны тухай материалыг дэлгэсэнтэй холбогдуулж эх сурвалжийг нь олох гэж утас чагнасан байх гэж таамаглаж байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдийн эх сурвалжийг төрийн байгууллагууд, эрх мэдэлтнүүдээс хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барих хэрэгтэй гэснийг өчигдөр Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээр хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгджээ. Сүүлийн үед Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлчдийн утсыг хууль бусаар чагнасан мэдээлэл тархаад байгаатай холбогдуулаад Барак Обама ингэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч конгрессын гишүүдтэй утсаар ярьж хуулийн төслийг яаравчлах хэрэгтэйг сануулсан гэж Жей Карни хэлсэн байна. “Ерөнхийлөгч угаасаа энэ хуулийг эртнээс дэмжиж байсан. 2009 онд хуулийн төслийг ярьж, эхний төслийг нь сонсч эхлэхэд хэвлэл мэдээллийн олон байгууллага дэмжиж байсан юм” гэж Ж.Карни хэлжээ. Карнигийн хэлж байгаагаар бол Барак Обама энэ хуулийн төсөл дээр ардчилсан намаас нэр дэвшиж гарсан сенатч Чарльз Шумертай хамтран ажиллаж, төслөө конгресст өргөн барих юм байна.
Ноцтой асуудлаар дуулиан дэгдэж үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн муу үр дагавар дагуулах вий гэдгийг ерөнхийлөгч бас анхаарч байгаа гэж цагаан ордны төлөөлөгч хэлжээ.
АНУ-ын Хуульзүйн яам харин өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлчдийн утсыг яагаад чагнасан тухайгаа тайлбарлаагүй байна. Харин агентлагийнхан болохоор алан хядагч “Аль-Кайда” бүлгээс АНУ-ын эсрэг хийх гэж байсан халдлагын талаарх Тагнуулын төв газрын ажиллагааны тухай материалыг дэлгэсэнтэй холбогдуулж эх сурвалжийг нь олох гэж утас чагнасан байх гэж таамаглаж байгаа юм.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























