"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Владимир Жириновский Киргизэд очих нүүргүй болох нь
Киргизийн парламент улсынхаа Гадаад хэргийн яаманд ОХУ-ын Төрийн думын гишүүн Владимир Жириновскийд персон нон грат хийх чиглэл өгсөн байна. Либерал ардчилсан намын тэргүүнийг өөрийн улсад зорчуулахгүй байхын төлөө парламентын 120 гишүүний 67 нь санал өгчээ. Владимир Жириновский энэ талаар одоохондоо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэр намынхандаа “Парламентын ямар нэг шийдвэрийг өнөөдөртөө хэн ч олж хараагүй байна шүү дээ, зүгээр л хэвлэлээр яриад байгаагаас биш” гэжээ. Хэргийн учир нь ОХУ-ын Төрийн дум хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Киргиз улсын орост төлөх ёстой 500 сая долларын өрийг тэглэх тухай асуудал хэлэлцэх үеэр Жириновский “тэр өрөнд нь амралт сувиллын Иссык-Куль нуурыг л авчихгүй юу даа” гээд хэлчихсэн юм байна.
Киргизийн парламент улсынхаа Гадаад хэргийн яаманд ОХУ-ын Төрийн думын гишүүн Владимир Жириновскийд персон нон грат хийх чиглэл өгсөн байна. Либерал ардчилсан намын тэргүүнийг өөрийн улсад зорчуулахгүй байхын төлөө парламентын 120 гишүүний 67 нь санал өгчээ. Владимир Жириновский энэ талаар одоохондоо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэр намынхандаа “Парламентын ямар нэг шийдвэрийг өнөөдөртөө хэн ч олж хараагүй байна шүү дээ, зүгээр л хэвлэлээр яриад байгаагаас биш” гэжээ. Хэргийн учир нь ОХУ-ын Төрийн дум хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Киргиз улсын орост төлөх ёстой 500 сая долларын өрийг тэглэх тухай асуудал хэлэлцэх үеэр Жириновский “тэр өрөнд нь амралт сувиллын Иссык-Куль нуурыг л авчихгүй юу даа” гээд хэлчихсэн юм байна.Ц.Хас
0 Сэтгэгдэл
























