Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рихард Зоргегийн хүү Бакугийн гудамжинд тэнүүчилж явна

Зөвлөлтийн алдарт тагнуулч Рихард Зоргегийн хүү гэж өөрийгөө нэрлэсэн нэгэн эр Азербайжаны нийслэл Бакугийн гудамжинд орох оронгүй тэнүүчилж явна. “Тэр ямар ч орох оронгүй, тэтгэвэр ч авдаггүй. Одоо түүний ганцхан хүсэл нь халуун хоол идэх л байна” гэж эх сурвалж бичжээ.
Түүнийг хэн болохыг нь асуухад тэрээр “Би Рихард Зоргегийн хүү. Миний эцэг Японд алуулсан” гэж хариулж байна.
Рихард Зорге 1895 онд Бакугийн ойролцоо Сабунчи тосгонд нефтийн үйлдвэрт ажиллаж байсан немцийн инженер Густав Вильгелм Рихард Зоргегийн гэрт төрсөн. Залуу Рихард 1914 онд сайн дураараа немцийн армид явсан ч  коммунист болж 1924 онд ЗХУ-д иржээ. Тэрээр Японд ажиллаж фашист Герман хэзээ ЗХУ-д довтлох гэж байгаа болон холбоотон Япон ЗХУ руу дайрах эсэх талаар чухал мэдээ дамжуулж байсан юм. Энэ мэдээллийн  ачаар ч ЗХУ алс дорнодоос  40 дивизийг баруун фронтод шилжүүлэх боломж олгосон юм. Зоргег Японы сөрөг  тагнуулын газар баривчилж 1944 онд дүүжлэн хороосон юм. Түүнд 1964 онд ЗХУ-ын баатар цол нэхэн олгосон байна.  
Тагнуулч хоёр удаа гэрлэж байсан. Эхний эхнэр Кристина Герлах 1926 онд салаад Герман руу явсан. Хоёр дахь эхнэр Екатерина Максимова 1940-өөд онд баригдан Сибирьт цөлөгдөж байсан. Харин Зорге Японд байхдаа Ханака Ииситэй олон жил хамт амьдарсан.
Тэдний хэнийх нь хүүхэд өнөөдөр ингэж  тэнүүчилж байгааг хэн ч хэлж мэдэхгүй байна. “Энэ хүн бол зүгээр л өөрийгөө тэгэж нэрлэдэг нэр зээлдэгч  гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Тэр Рихард Зоргегийн хүү байх нас нь ч таарамгүй, нөгөө талаар алдарт тагнуулчтай огт адилгүй, япон ч биш, хятад ч биш, азербайжан ч төрхгүй хүн. Зорге тэгээд ч гурван настайдаа Бакугаас явсан болохоор тэр жаал ийм хүү үлдээнэ гэж юу байхав” гэж нэгэн түүхч НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан