"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
”Хуулийн засаглал ба Шударга ёс” үндэсний чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс" үндэсний чуулганы үргэлжлэл болгож "Хуулийн засаглал ба Шударга ёс" үндэсний хоёрдугаар чуулганыг энэ сарын 17-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Чуулганыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхийлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулж байгаа юм.
Чуулганы талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрээр, "Чуулганаар Шүүх эрх мэдлийн шинэтгэл, шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүхийн захиргааны өөрчлөлт, цаашдын чиг хандлагын талаар, Эрүүгийн хуулийн шинэтгэл, боловсруулж буй хуулийн төслүүдийн танилцуулга, Авилгатай тэмцэх зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан тус үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, авилгатай тэмцэх үндэсний стратегийн төслийн танилцуулга, Иргэдэд эрх зүй, улс төр, эдийн засгийн суурь үндсэн боловсролыг олгож, хууль дээдэлдэг, шударга иргэдийг хэрхэн бэлтгэх талаар хэлэлцүүлэх юм" гэлээ.
"Хуулийн засаглал ба шударга ёс" үндэсний чуулганы үндсэн зорилго нь тус салбаруудад цаашид хийх арга хэмжээг салбаруудын төлөөлөл, шүүх, хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамтаар тодорхойлж, нэгдсэн шийдэлд хүрэх аж.
Энэхүү чуулганд өөрийн дуу хоолойгоо хүргэх, үгээ хэлэхийг хүсвэл irgen@president.mn гэсэн цахим хуудсаар хандаж болох юм байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл