Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
МАОГИЙН АЧ ОХИН ТАВАН ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨТЭЙ
Санхүүгийн “New Fortune” сэтгүүл манай урд хөршийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг ээлжит удаагаа гаргажээ. Энэ удаагийн жагсаалт нь хэзээ ч гаргаж байгаагүй их дуулиан тарьсан байна. Учир нь тэрбум гаруй хүнтэй Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Мао Зэдүний ач охин Кун Дунмэй орсон байна. Мао нь хэзээ ч эд хөрөнгөнд шунадаггүй, зарчимч гэдгээрээ алдартай байсан бол охин нь арай өөр зарчим баримталдаг болж таарлаа. Куны хөрөнгийн хэмжээ нь таван тэрбум юань.
Кун нь Маогийн амьд мэнд үлдсэн цорын ганц хүүхэд Ли Миний охин юм. Тэрээр Америкийн Пенсильвани хотод их сургууль дүүргээд 2001 онд нутагтаа эргэн ирээд номын дэлгүүр нээн ажиллуулжээ. Тэрээр гол төлөв хуучин коммунист үеийн, өөрөөр хэлбэл өвөө Маогийн үеийн Хятадын соёлын талаарх судалгааны ном зардгаараа алдартай. Ингээд ч зогсохгүй “New Fortune” сэтгүүлийн судлаачдын үзэж байгаагаар хөрөнгийнхөө тэн хагасыг шахуу өвөөгийнхөө талаарх ном, судалгааг зарж олсон аж.
Кун нь 2011 онд Хятадын алдартай бизнесмэн, саятан Чэн Дуншентэй гэрлэсэн юм. Албан ёсоор гэрлэлтээ батлуулахаасаа өмнө энэ хоёр 15 жилийн турш хамтран амьдарсан бөгөөд гурван ч хүүдийн эцэг, эх болжээ.
Маогийн ач охин нь тэрбум юанийн хөрөнгө цуглуулсан бол ач хүү нь армид алба хааж генерал цол хүртжээ. Тэрээр Хятадын армийн түүхэнд хамгийн залуу генерал гэдгээрээ алдартай. Өдгөө 43 настай Мао Синьюй 2010 онд генерал цол авсан юм. Тэрээр Хятадын Цэргийн эрдмийн академийн стратеги ба цэргийн онолын шинжлэх ухааны судалгааны төвийн захирлын орлогч гэсэн албан тушаалтай.

Б.Бадрал
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан