"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Б.Нетаняху таван цаг унтахын тулд 127 мянган ам.доллар зарцуулжээ
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху тавхан цагийн нислэгт зориулж 127 мянган ам.доллараар онгоцонд унтлагын тасалгаа засуулснаас шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн оршуулгад оролцохоор Англи руу нисэхдээ л ийм хэмжээний зардал гаргасан аж. Чартерын онгоцонд дөрвөн хана босгож унтлагын тасалгаа бий болгож, бизнес ангиллын 22 суудал нэмж суулгахад ийм зардал гаргасан болохыг Израилийн 10 дугаар суваг телевиз анх нийтэд мэдээлснээс хойш хэвлэлүүдээр шуугиан тарьсан юм. Израилийн эрх баригчид төсвийн зардлаа багасгах хэрэгтэй байна гэж мэдэгдэж, татварын хэмжээг нэмэгдүүлсэн атлаа өөрсдөө ийм үрэлгэн зан гаргаж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн алба тайлбарлахдаа Б.Нетаняху ийм өндөр зардал гарсныг огтхон ч мэдээгүй гэжээ. Гэхдээ Б.Нетаняху тансаглалаасаа болж олны шүүмжлэл хүлээж байгаа нь анхны тохиолдол биш. Энэ оны эхээр гэхэд Ерөнхий сайдын албанд зүтгэдэг туслахууд жилдээ 2700 ам.доллараар зайрмаг худалдан авах төсөвтэй байсан нь илэрсэн юм.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху тавхан цагийн нислэгт зориулж 127 мянган ам.доллараар онгоцонд унтлагын тасалгаа засуулснаас шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн оршуулгад оролцохоор Англи руу нисэхдээ л ийм хэмжээний зардал гаргасан аж. Чартерын онгоцонд дөрвөн хана босгож унтлагын тасалгаа бий болгож, бизнес ангиллын 22 суудал нэмж суулгахад ийм зардал гаргасан болохыг Израилийн 10 дугаар суваг телевиз анх нийтэд мэдээлснээс хойш хэвлэлүүдээр шуугиан тарьсан юм. Израилийн эрх баригчид төсвийн зардлаа багасгах хэрэгтэй байна гэж мэдэгдэж, татварын хэмжээг нэмэгдүүлсэн атлаа өөрсдөө ийм үрэлгэн зан гаргаж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн алба тайлбарлахдаа Б.Нетаняху ийм өндөр зардал гарсныг огтхон ч мэдээгүй гэжээ. Гэхдээ Б.Нетаняху тансаглалаасаа болж олны шүүмжлэл хүлээж байгаа нь анхны тохиолдол биш. Энэ оны эхээр гэхэд Ерөнхий сайдын албанд зүтгэдэг туслахууд жилдээ 2700 ам.доллараар зайрмаг худалдан авах төсөвтэй байсан нь илэрсэн юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























