"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Брюссельд нисэхийн ачигчид ажил хаяснаас нислэг өөрчлөгдлөө
Белгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудлын ачигчид ажил хаяснаас 50 нислэгийн хуваарийг өөрчилж, хэдэн арван нислэг хойшиллоо гэж Европын холбооны агаарын тээврийн хамгийн гол сүлжээний нэг тус буудлын хэвлэлийн алба мэдээллээ. Ажил хаяад нэг хоног өнгөрч байгаа Swissport буудлын ачигчдын үйлдвэрчний эвлэл үйлчилгээний ажилчид болон ачигчдын тоог нэмэх шаардлага тавьж байгаа юм байна.
“180 зорчигчтой онгоцны ачааг хоёрхон ачигч хариуцаж байгаа нь хангалтгүй төдийгүй, аюултай байна” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Сандра Ланженю мэдэгдсэн байна. Тэрээр даваа гарагт компанийн удирдлагуудтай уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй учраас ажил хаялтаа дахиад нэг өдөр сунгана гэжээ. Ачигчид ажил хаяснаас буудлын агуулахад 10 мянга гаруй ачаа бараа хуримтлагдаад байгаа бөгөөд энэ бүхэн дуусахаар бүгдийг нь зорчигчдын хаягаар гэрт нь хүргэж өгнө гэж буудлын албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байна.
Белгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудлын ачигчид ажил хаяснаас 50 нислэгийн хуваарийг өөрчилж, хэдэн арван нислэг хойшиллоо гэж Европын холбооны агаарын тээврийн хамгийн гол сүлжээний нэг тус буудлын хэвлэлийн алба мэдээллээ. Ажил хаяад нэг хоног өнгөрч байгаа Swissport буудлын ачигчдын үйлдвэрчний эвлэл үйлчилгээний ажилчид болон ачигчдын тоог нэмэх шаардлага тавьж байгаа юм байна. “180 зорчигчтой онгоцны ачааг хоёрхон ачигч хариуцаж байгаа нь хангалтгүй төдийгүй, аюултай байна” гэж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Сандра Ланженю мэдэгдсэн байна. Тэрээр даваа гарагт компанийн удирдлагуудтай уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй учраас ажил хаялтаа дахиад нэг өдөр сунгана гэжээ. Ачигчид ажил хаяснаас буудлын агуулахад 10 мянга гаруй ачаа бараа хуримтлагдаад байгаа бөгөөд энэ бүхэн дуусахаар бүгдийг нь зорчигчдын хаягаар гэрт нь хүргэж өгнө гэж буудлын албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























