"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүдтэй уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний зориг, ногоон намын /ИЗНН/ Үндэсний хорооны гишүүдтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Бидний урилгыг хүлээн авч, Үндэсний хорооны гишүүдтэй уулзаж байгаад баярлалаа.
Өнгөрсөн баасан гаригт манай Үндэсний хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцсэн. Энэхүү хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж таныг дэмжиж оролцохоор тогтсон.
Манай нам 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцсон. Бидний төдийгүй ард түмний дийлэнх хэсгийн шийдвэр зөв байсан нь нотлогдсон. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа мөрийн хөтөлбөрөө та тууштай сайн хэрэгжүүлсэн гэж бид үзэж байна. Ялангуяа шударга ёс, сайн засаглалыг тогтоох, авлига хээл хахууль, ажилгүйдэл, архидалттай тэмцэхэд дорвитой алхам хийсэн. Иймээс манай нам Ц.Элбэгдорж таныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэмжихээр шийдлээ. Хэдийгээр сонгуулийн ажил эхлээгүй ч амжилт хүсэн ерөөе” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний зориг, ногоон намын /ИЗНН/ Үндэсний хорооны гишүүдтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “Бидний урилгыг хүлээн авч, Үндэсний хорооны гишүүдтэй уулзаж байгаад баярлалаа. Өнгөрсөн баасан гаригт манай Үндэсний хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцсэн. Энэхүү хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж таныг дэмжиж оролцохоор тогтсон.

0 Сэтгэгдэл