"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Ким Чен Ун Батлан хамгаалахын сайдаа солилоо
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Үндэсний зэвсэгт хүчний сайдаа өмнөхөөс харьцангуй залуу, олонд нэг их танил болоогүй, хурандаа генерал Жан Жон Намаар солилоо. Хэдийгээр өмнөх сайд нь энэ албан тушаалд ердөө найман сар болсон ч түүнийг солих нь дөрөв хоногийн өмнө тодорхой болж генерал Ким Кёк Сикийг томилох нь гэсэн яриа гарсан юм. Тэрээр Хойд Солонгосын эрх баригчид дундаа хатуу байр суурьтай хүний нэгд тооцогддог. Гэтэл түүнийг ингэж гэнэт албан тушаалаас нь огцруулсан нь умардынхан одоогийн хэт хатуу байр сууринаасаа ухрах гэж байгаагийн илрэл болов уу гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлсэн байна.
Шинэ сайд Жан Жон Намын хувьд Канвондо мужид хилийн дэргэд корпус командалж байжээ. 60 эргэм настай шинэ сайдыг цэргийнхний дотор “залуучуудын фракц”-ын төлөөлөл гэж үздэг аж.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Үндэсний зэвсэгт хүчний сайдаа өмнөхөөс харьцангуй залуу, олонд нэг их танил болоогүй, хурандаа генерал Жан Жон Намаар солилоо. Хэдийгээр өмнөх сайд нь энэ албан тушаалд ердөө найман сар болсон ч түүнийг солих нь дөрөв хоногийн өмнө тодорхой болж генерал Ким Кёк Сикийг томилох нь гэсэн яриа гарсан юм. Тэрээр Хойд Солонгосын эрх баригчид дундаа хатуу байр суурьтай хүний нэгд тооцогддог. Гэтэл түүнийг ингэж гэнэт албан тушаалаас нь огцруулсан нь умардынхан одоогийн хэт хатуу байр сууринаасаа ухрах гэж байгаагийн илрэл болов уу гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлсэн байна. Шинэ сайд Жан Жон Намын хувьд Канвондо мужид хилийн дэргэд корпус командалж байжээ. 60 эргэм настай шинэ сайдыг цэргийнхний дотор “залуучуудын фракц”-ын төлөөлөл гэж үздэг аж.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























