"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн дугаарт, Улсын Их Хурлаас санал болгосон Дондовын Ганзоригийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс Дүгэржавын Мөнхгэрэлийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Шинэ дугаарт, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг нийтэллээ. Үүнээс гадна Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.
“Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд илтгэнэ. Илтгэлийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ” гэж холбогдох хуульд заасан байдаг. Үүний дагуу Комиссын илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ. Энэ удаагийн илтгэлд Уул уурхай ба хүний эрх, хүүхдийн зарим эрхийн асуудал, Монгол Улс дахь лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал, НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилт гэсэн бүлгүүдээс бүрдэж байна. Үүний хамт Хүний эрхийн Үндэсний Комиссоос шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд хүргүүлж буй саналаа энэ илтгэлд тусгасан байна. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хүний амь нас эрсэдсэн, бие эрхтэн, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх механизмыг бий болгох, хохирол нэхэмжлэх эрхийг тодорхой болгох санал тавьжээ.
Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн дугаарт, Улсын Их Хурлаас санал болгосон Дондовын Ганзоригийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай, мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс Дүгэржавын Мөнхгэрэлийг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.Шинэ дугаарт, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг нийтэллээ. Үүнээс гадна Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

0 Сэтгэгдэл