"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Р.Гончигдорж: МАН-ынхан намайг эсэргүүцээгүй байх
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргаар томилсон билээ. Түүнийг УИХ-ын дэд даргаар сонгогдсоны дараа дараахь асуултад хариу авсан юм.
-УИХ-ын дэд даргаар томилогдлоо танд баяр хүргэе. Дэд даргыг сонгох тухай асуудлаар санал хураах явцыг та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын дэд даргад УИХ-д суудалтай нам эвслийн бүлэг бүрээс нэг хүнийг томилно гэсэн Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу дэд даргыг сонгодог. УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар зөвшилцөл, ойлголцлыг бүрдүүлэх зорилготойгоор УИХ дэд дарга нартай болсон. Тэр агуулгаараа УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлж, сонгох нь тухайн намын бүлэгт бүрэн хамаарч байгаа. Мэдээж УИХ-ын чуулганы хуралдаанаар сонгогдоно. УИХ-д сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлэхтэй холбогдсон асуудалтай зэрэг тавигдсан учраас тодорхой хугацаанд завсарлага авах асуудал үүслээ. Мөн тус асуудал дээр бүрэн зөвшилцөлд хүрээгүй учраас Ардын намын бүлэг эсрэг санал өглөө. Гэхдээ үүнийг намайг эсэргүүцэж байна гэж бодох шалтгаан огт биш гэж бодож байна. УИХ, бүлэг байнгын хороодын даргатай УИХ-ын чуулганы хуралдаан зохион байгуулах болон асуудлуудад өөрийн чиг үүргээрээ оролцох хүсэлтэй байна. Үйл ажиллагаатай холбогдсон зөвшилцөл ойлголцол бол дутмаг байгаа гэдэгтэй санал нэг байна. Тиймээс би Ардчилсан намыг төлөөлсөн УИХ-ын дэд даргын хувьд идэвхи, санаачилга, сэтгэлтэй оролцоно гэж бодож байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг дэд даргаар томилсон билээ. Түүнийг УИХ-ын дэд даргаар сонгогдсоны дараа дараахь асуултад хариу авсан юм. -УИХ-ын дэд даргаар томилогдлоо танд баяр хүргэе. Дэд даргыг сонгох тухай асуудлаар санал хураах явцыг та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын дэд даргад УИХ-д суудалтай нам эвслийн бүлэг бүрээс нэг хүнийг томилно гэсэн Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу дэд даргыг сонгодог. УИХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар зөвшилцөл, ойлголцлыг бүрдүүлэх зорилготойгоор УИХ дэд дарга нартай болсон. Тэр агуулгаараа УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлж, сонгох нь тухайн намын бүлэгт бүрэн хамаарч байгаа. Мэдээж УИХ-ын чуулганы хуралдаанаар сонгогдоно. УИХ-д сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлэхтэй холбогдсон асуудалтай зэрэг тавигдсан учраас тодорхой хугацаанд завсарлага авах асуудал үүслээ. Мөн тус асуудал дээр бүрэн зөвшилцөлд хүрээгүй учраас Ардын намын бүлэг эсрэг санал өглөө. Гэхдээ үүнийг намайг эсэргүүцэж байна гэж бодох шалтгаан огт биш гэж бодож байна. УИХ, бүлэг байнгын хороодын даргатай УИХ-ын чуулганы хуралдаан зохион байгуулах болон асуудлуудад өөрийн чиг үүргээрээ оролцох хүсэлтэй байна. Үйл ажиллагаатай холбогдсон зөвшилцөл ойлголцол бол дутмаг байгаа гэдэгтэй санал нэг байна. Тиймээс би Ардчилсан намыг төлөөлсөн УИХ-ын дэд даргын хувьд идэвхи, санаачилга, сэтгэлтэй оролцоно гэж бодож байна.
0 Сэтгэгдэл
*****
за зайлаааа
2013.05.10























