"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ
Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.
“2012 оны сонгуулиар олон нэр дэвшигч бүртгэгдсэн, олон төрлийн саналын хуудас хэвлэх, санал тоолох машины програмчлалыг хийх зэргээр сонгуулийн байгууллагын чадавхийг дахин сорьсон сонгууль болж өнгөрлөө. Хугацаа бага байсан ч Монголын сонгуулийн байгууллага эдгээр сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан юм” гэж уг тайланд дурьдсан байна.
Энэхүү тайланг бэлтгэсэн бие даасан зөвлөх Пол Гуэрин нь НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (IDEA), Сонгуулийн туслалцааны олон улсын сан (IFES), Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (OSCE) нэрийн өмнөөс Ази, Африк, Араб, Зүүн Европын шинэ тулгар ардчилсан 30 гаруй оронд ардчилал, сонгуулийн туслалцааны чиглэлээр сүүлийн 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн билээ.
Тэрээр сонгууль зохион байгуулахаас аваад сонгуулийн хороодод зөвлөгөө өгөх, иргэний нийгэмтэй хамтран ажиллах, сонгууль ажиглах, сонгуулийн туслалцааны хөтөлбөрт үнэлгээ өгөх зэрэг сонгуулийн өргөн хүрээний асуудлаар мэргэшсэн хүн юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ.НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

0 Сэтгэгдэл