"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
ОХУ цэрэг зэвсгийн сүр хүчээ гайхууллаа
nisdeg tereg tank niii zurgiig ni oruuulahgui ***** ym
ОХУ-ын нийслэл Москвагийн төв Улаан талбайд Аугаа их Эх орны дайны ялалтын 68 жилийн ойд зориулсан цэргийн парад болж хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн их гамшиг, аюул дагуулсан дайнд ялсны ойг тохиолдуулан цэргийн сүр хүчээ харууллаа.

Кремлийн цамхгийн том цагийн харангын дуугаар парад командлагч хуурай замын цэргийн командлагч хурандаа генерал Владимир Чиркин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд рапорт өгснөөр баярын парад эхэллээ.
Батлан хамгаалахын сайд парадад оролцож байгаа анги нэгтгэлийн дайчид, академи, их сургуулийн сонсогчидтой мэмндэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин илтгэл өгсөн юм.

Аугаа их ялалтын 68 жилийн ойн баярын мэнд хүргэж, дэлхийн II дайны ялалтад оросын ард түмний оруулсан хувь нэмрийн тухай Ерөнхийлөгчийн “ 1945 оны тавдугаар сард болсон их ялалт бол хүн төрөлхтөн дайнгүйгээр аж төрөхийн эхний харанга болсон юм. Эн бол орос орны иргэн хүн бүр гэгээн ирээдүйдээ итгэх итгэлийн гэрэл гэгээ байлаа” гэж тэмдэглэлээ. Үүний дараа их ялалтын ойд зориулсан баярын цэргийн парад Москвагийн хөгжмийн дунд сургуулийн сурагчдын бөмбөрчдийн жагсаалаар эхэллээ. Үүний араас ОХУ-ын Зэвсэгт хүчний гурван төрлийн цэргийн хүндэт харуул явж өнгөрсөн юм. Жагсаалын тэргүүнд суворовчууд, нахимовын тэнгисийн цэргийн сургуулийн сонсогчид, араас нь Аксайн казахын кадетын корпусын сонсогчид явж өнгөрлөө.
Ингээд цэргийн академи, дээд сургууль, байлдааны анги нэгтгэлүүдийн жагсаал хөвөрч араас нь Оросын зэвсэгт хүчний сүр хүчийг гайхуулсан 100 гаруй нэгж техник, агаарын цэргийн 68 нэгж онгоц, нисдэг тэрэг Улаан талбай дээгүүр нисч өнгөрсөн юм.

Улаан талбайд болсон цэргийн парадад ОХУ-ын зэвсэгт хүчин, цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэргийн флотын нийт 11 мянган цэргийн албан хаагч 101 нэгж техник, 68 онгоц, нисдэг тэрэг оролцож Москвагийн гарнизоны 800 хүний бүрэлдхүүтэй хөгжмийн бүрэлдхүүн ая дан тааруулсан байна.

0 Сэтгэгдэл
Orosoos busad ni yagaad ene Yalaltyn bayaryg tem
Orosoos busad ni yagaad ene Yalaltyn bayaryg temdegledeggui yum be?
2013.05.10
2013.05.10