"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Бостоны захирагч алуурчныг өөрийн хотод оршуулахыг зөвшөөрөхгүй гэлээ
Дөрөвдүгээр сарын 15-нд олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр хоёр ч бөмбөг дэлбэлж гурван ч хүний амь бүрэлгэн 186 хүнийг шархдуулсан хэрэг үйлдээд дараа нь цагдаа нартай буудалцаж байгаад амь алдсан чечень гаралтай Тамерлан Царнаевыг өөрийн хотдоо оршуулахыг Бостон хотын захирагч Томас Менино хориглолоо. Харин түүний оронд шарилыг нь Орос руу явуулах хэрэгтэй гэсэн байна. “Ийм хүнийг энд оршуулахыг зөвшөөрөх нь хотынхоо ард иргэдийг хүндэтгээгүй хэрэг болно” гэж хотын захирагчийн хэлснийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дот Жойс дамжуулжээ. Хотын захирагч бас тэгээд ч тэр Бостонд амьдарч байгаагүй гэсэн байна. Тэгэхээр түүний шарилыг орост өгөх хэрэгтэй, тэгээд ч гэмт хэрэгтний ээж ингэж хүсч байгаа юм гэжээ.
Тамерлан Царнаев 15-нд дүү Жохарын хамт хотын төвд хоёр бөмбөг дэлбэлээд зугтааж 19-ний өдөр цагдаа нартай буудалцаж байхдаа суманд оногдож амь алдсан юм. Жохар Царнаевт одоо бүх насаар нь хорих ял нүүрлэж хоригдож байгаа юм.
Царнаевын гэр бүл 2001 онд Киргизээр дамжин АНУ-д цагаачлан гарсан юм. Тэгэхэд Тамерлан найм, Жохар нэгдүгээр ангид орж байжээ.
Дөрөвдүгээр сарын 15-нд олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр хоёр ч бөмбөг дэлбэлж гурван ч хүний амь бүрэлгэн 186 хүнийг шархдуулсан хэрэг үйлдээд дараа нь цагдаа нартай буудалцаж байгаад амь алдсан чечень гаралтай Тамерлан Царнаевыг өөрийн хотдоо оршуулахыг Бостон хотын захирагч Томас Менино хориглолоо. Харин түүний оронд шарилыг нь Орос руу явуулах хэрэгтэй гэсэн байна. “Ийм хүнийг энд оршуулахыг зөвшөөрөх нь хотынхоо ард иргэдийг хүндэтгээгүй хэрэг болно” гэж хотын захирагчийн хэлснийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дот Жойс дамжуулжээ. Хотын захирагч бас тэгээд ч тэр Бостонд амьдарч байгаагүй гэсэн байна. Тэгэхээр түүний шарилыг орост өгөх хэрэгтэй, тэгээд ч гэмт хэрэгтний ээж ингэж хүсч байгаа юм гэжээ. Тамерлан Царнаев 15-нд дүү Жохарын хамт хотын төвд хоёр бөмбөг дэлбэлээд зугтааж 19-ний өдөр цагдаа нартай буудалцаж байхдаа суманд оногдож амь алдсан юм. Жохар Царнаевт одоо бүх насаар нь хорих ял нүүрлэж хоригдож байгаа юм.
Царнаевын гэр бүл 2001 онд Киргизээр дамжин АНУ-д цагаачлан гарсан юм. Тэгэхэд Тамерлан найм, Жохар нэгдүгээр ангид орж байжээ.
0 Сэтгэгдэл
























