"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Керри Орост айлчилж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москвад хоёр өдрийн хугацаатай ажлын айлчлалаа эхэллээ. Айлчлах явцад тэрээр Оросын Ерөнхийлөгч Путин, Гадаад хэргийн сайд Лавровтой уулзах аж. Эдгээр уулзалтын явцад хоёр улсын харьцааг сайжруулахаас эхлээд Иран, Сирийн асуудал, удахгүй болох “Их найм”-ын чуулга уулзалт хүртэл маш олон асуудлын талаар хэлэлцэнэ.
АНУ-ын Төрийн департаментын сайт дээр гаргасан мэдээлээс үзвэл Керри нь удахгүй болох гэж байгаа Ялалтын баярын өдөртэй холбоотойгоор Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөж, айлчлалаа эхлэх аж. Мөн Эх орны аугаа их дайны ахмад дайчидтай уулзаж магадгүй юм байна. Цаашлаад үдийн цайныхаа дараагаар Ерөнхийлөгч Путинтэй, орой нь Лавровтой уулзана. Харин дараа өдөр нь Оросын иргэний нийгмийн төлөөл гэх хүмүүстэй уулзах аж. Эдгээр нь сөрөг хүчний төлөөлөл байх бололтой. Уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудал Сирид болж байгаа иргэний дайн болно гэж шинжээчид үзжээ.

0 Сэтгэгдэл